Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэнэ
2012-04-17

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагт “А” танхимд хуралдана. Уг хуралдаанаар Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэлийг сонсох ажээ. Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас "Б" танхимд хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. Хуралдааны төгсгөлд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай болон Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулга сонсох ажээ. Харин 14.30 цагт Төрийн ордны “А” танхимд Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болно. Уг хуралдаанаар  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Үүний дараа Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийднэ. Хуралдааны төгсгөлд "Албан тушаалтны хувийн ашиг, сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх ажээ. С.Жигүүр  
Shuud.mn
Сонин хачин