Каддафийг дэмжигчдийг Триполид баривчилжээ
2011-10-15

ШҮЗ-ийн отрядууд ливийн Жамахирийн тэргүүн асан Муаммар Каддафийн талын 15 хүнийг баривчилсан байна. Баригдсан 15 хүн  зэвсэгт бослого гаргахыг оролджээ. Тэд Абу-Салим дүүргийн нутаг дэвсгэрт дайран орж Ливи улсын дарангуйлагч асныг дэмжсэн уриа лоозон хашгарч Каддафийн дэглэмийн ногоон далбааг тэнд мандуулахыг оролджээ. ШҮЗ-ийн дайчид ачааны машин болон пикап дээр байрлуулсан пулемётын галаар дэмжүүлж тус дүүргийг бүсэлж урьдын дэглэмийг дэмжигчидтэй байлдсан байна. Абу-Салим нь Ливи улсын нийслэлийн нэгэн дүүрэг бөгөөд тэнд ийм ижил нэртэй шорон байдаг юм. 1996 онд тэнд бослого гарч төр засаг түүнийг харгис хатуугаар нухчин дарсан юм. Тэр үед 1100 хүн алагдсан юм. Түүнээс хойш Абу-Салим Каддафийн дэглэмийн билэг тэмдэг болсон юм.  Ливийн нийслэлд болсон энэ удаагийн үйл явдал тус хотыг ШҮЗ-ийн хүчин эзэлсэн 50 хоногт болж байгаа Каддафийн талынхны анхны эсэргүүцэл юм.        
Shuud.mn
Сонин хачин
xycheer zasagiin erxiig buulgana gedeg iim l xor urshigtai. zygeer l songuuli yabuuli xeniig eronxiilogchoo bolgomoor baina xumuusees sanal abaad l songochix umiig chini yund xuch xereglene be. za daa nogoodox mal ni bas buuxgyi geed baisan baixdaa
2011-12-01
irgeni dain bolno
2011-10-25