Түймрээс урьдчилан сэргийлэх сургалт болов
2012-04-17

Ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх талаар анхан шатны мэдлэг олгох сургалтыг Дархан-Уул аймгийн БОАЖГ-аас Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран зохион байгуулжээ. Энэхүү сургалтад ойн санг гэрээгээр эзэмшигч иргэдийн нөхөрлөл, идэвхтэн байгаль хамгаалагч, онцгой байдлын орон тооны бус штабын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг хамруулжээ Сургалтаар “Нутгийн иргэдэд түшиглэсэн ойн түймрээс хамгаалах сургалтын гарын авлага” ном, “Ой, хээрийн түймрээс сэргийлэх сэрэмжлүүлгийн гарын авлага” болон зурагт хуудас тарааж, түймрээс хамгаалах багаж хэрэгсэлтэй хэрхэн ажиллах талаар үзүүлэх сургалт  зохион байгуулсан байна. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин