Засгийн газрын хуралдаанаар 41 асуудлыг хэлэлцэнэ
2012-04-18

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 41 асуудлыг хэлэлцэхээр жагсаажээ.  Хуралдааны эхэнд  Давамгай байдалтай хуулийн  этгээд бусад хуулийн этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, өрсөлдөгчийн хувьцааг худалдан авахад дүгнэлт гаргах журмын төслийг  М.Энхболд танилцуулах юм байна. Харин дараа нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) байгуулсан, шийдвэр гаргасан этгээдийн талаар мэдээлэгчид урамжуулал олгох журмын төслийн тухай хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн санаачлан боловсруулсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай танилцуулах юм байна. Харин УИХ-ын гишүүн А.Тлейхан, П.Алтангэрэл, Д.Дондог, Д.Очирбат, С.Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин