Говь-Алтай, Завхан аймагт ажиллав
2012-04-18

    Батлан хамгаалах салбарынхан жил бүр хэд хэдэн аймагт Батлан хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилдаг уламжлалтай ажээ. Өнөө жилийн арга хэмжээний гарааг энэ сарын 14-16-ны өдрүүдэд Говь-Алтай, Завхан аймгаас эхлүүлж,  тус хоёр аймгийн ард иргэдэд цэрэг эрсийн цог жавхаа, сүр хүчийг харуулсан аж. Энэ үеэр дээрх хоёр аймгийн төв талбайд цэргийн парад, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийнхан шүхрийн буулт, 150 дугаар ангийн элитийн  дайчид гардан тулаан зэрэг үзүүлбэр үзүүлжээ. Мөн Батлан хамгаалахын төв архив иргэд, ахмад дайчдад цэргийн алба хаасан, дайнд оролцсон тухай архивын лавлагаа гарган өгч, Монгол цэргийн музей монгол цэргийн түүхийг харуулсан үзэсгэлэн, дүрэмт хувцасны оёдлын “Бөртэ” компани цэргийн дүрэмт хувцасны дээжээс дэлгэж, ЗХЖШ-ын Цэргийн зэвсэглэлийн хэлтэс төрөл бүрийн бууны цуглуулга үзүүлжээ. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн чуулгынхан уран бүтээлээ толилуулж, цэргийн эрдэмтэд хүүхэд, залууст цэрэг-эх оронч үзлийг өдөөсөн лекц уншиж, Цэргийн төв эмнэлгийнхэн нарийн мэргэжлийн үзлэг оношилгооны зэрэгцээ цөөнгүй мэс засал хийсэн байна. П.Наран  
Shuud.mn
Сонин хачин