Хүний наймаачдын ялыг хэвээр үлдээв
2012-04-18

Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимд өнөөдөр Б.Энхцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарт холбогдох хүний наймааны хэргийг хэлэлцэж хоёр шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээлээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 124.2 дахь хэсэгт зааснаар биеэ үнэлэх газар зохион байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зуучилсан хэрэгт татагдаж анхан шатны шүүхээс Б.Энхцэцэгт 3.6,  Д.Дэлгэрцэцэгт 2 жилийн хорих  ял оноосныг давж заалдах шатны шүүхээс хэвээр баталж байв. Эл шийдвэрийг шүүгдэгч нар эсэргүүцэн хяналтын шатанд гомдол гаргасан аж. Н.Бүжин    
Shuud.mn
Сонин хачин
tenegee ene bol hunii ami hunuusun bish ,muusain biyee unelegchdees bolson hereg bna.
2012-04-23
naraa:
arai ch dee hunii naimaa hiisn hund 2hon jiliin yal uguud bhadaa yahavee deee.tsaana ni hunii ami nas yrigdaj bhad denduu yumaaa
2012-04-18