Агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулбал санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
2012-04-19

 “Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаас баталлаа. Урамшуулалд шаардагдах хөрөнгийг Цэвэр агаар сангаас гаргах, хийж байгаа ажлын явц, үр дүнг жил бүрийн 6 дугаар сард багтаан танилцуулж байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд даалгав. Шалгуур үзүүлэлт хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөлд “Ногоон бүтээгдэхүүн”, “Ногоон үйлчилгээ” гэрчилгээ өгч, цаашид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ энэ гэрчилгээг 2  жил хэрэглэх эрх олгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна. Мөн гэрчилгээ авсан тухайн этгээд хүсэлт гаргавал дотоод, гадаадаас хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл, тусламж авахад нь дэмжлэг үзүүлэхээр журамд тусгажээ. Агаарын бохирдлыг бууруулах, барилга, байгууламжийн эрчим хүчний хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж гаднаас оруулж ирэх, мөн үйлдвэрлэж зах зээлд тогтвортой нийлүүлбэл урамшуулал хүртэх боломжтой боллоо. Үүнд нар, салхи, газрын гүний дулаан, бүх төрлийн хий, шингэн түлш, дулаалгын материал, цахилгаан халаагуур, дэвшилтэт техник, технологи бүхий бүтээгдэхүүн багтаж байна. Тухайлбал хийн түлшээр ажилладаг тээврийн тээврийн хэрэгсэл, хийн зуух зэргийг нэрлэж болох юм. Түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэх дээр дурдсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж ашигладаг, тэдгээр нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцэж байгаа нь судалгаагаар тогтоогдвол урамшуулал хүртэх эрхтэй. Үйлдвэрлэл, үйлчилгээ нь үндэсний болон олон улсын эрчим хүчний хэмнэлтийн ангиллын эхний 2 дугаар зэрэглэлд багтсан, агаар бохирдуулагч эх үүсвэрээс гарах бохирдуулагч бодисын хэмжээ стандартын шаардлага бүрэн хангасан, эсвэл 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан нь баталгаажсан зэргийг нь ч харгалзан үзэх юм байна. Үүний зэрэгцээ эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, барилгын дулаалгыг сайжруулах төсөл, сэргээгдэх эрчим хүч, бүх төрлийн хийн түлш, цэвэр технологийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд Цэвэр агаар сангаас дэмжлэг үзүүлж урамшуулахаар журамд заажээ. Шалгуур үзүүлэлт хангасан тухай материалыг жил бүрийн 4, 10 дугаар сард тухайн сардаа багтаан хороо, дүүрэг, Нийслэлийн Агаарын чанарын албаар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам хүлээн авна. Урамшуулал олгохдоо: Дулаалга сайтай болон байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууц бүхий хэрэглэгчдийн барилгад тавигдах нөхцөл, шалгуурыг хангасан эсэхэд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам Хийн болон шингэн түлш, тэдгээрийн тоног төхөөрөмж, газрын гүний дулаан, нар, салхи, сэргээгдэх бусад эрчим хүч, тэдгээрийн тоног төхөөрөмжид тавигдах нөхцөл, шалгуурлыг хангасан эсэхэд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны саналыг үндэслэх юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  
Shuud.mn
Сонин хачин
зочин:
дээрх дэмжилгийг гэр хороололд мод тарих хашаагаа зүлэгжүүлэх ажилд оролцож байгаа төрийн бус байгууллага иргэдийн бүлгүүдийг дэмжих хэрэгтэй юм шиг байна. энэ нь хашаа болон нийтийн эзэмшлийн талбайг ногоои байгууламжтай болгосноор тоосжилт цаашлаад утааг ч гэсэн багасгахад хувь нэмрээ оруулж байгаа гэж бодож байна. наадах чинь утаагүй зуух нэртэй болхоос хэдэх жилийн дараа зуухны галлах горим алдагдсан үед дахиад л нөгөө утаагаа ярьж эхлэхээс болон шүүдээ тэрнээс наана ногоо байгууламжийг нь илүү дэмжих хэрэгтэй байх гэж бодож байна нийтийн эзэмшлийн зам талбайд жил болгонхүн бүр нэг мод тарих хэрэгтэй юм шиг байна.
2013-03-27
Ц.А:
Энэ асуудал уг нь их амархан шүү дээ. Агаарын бохирдлын 90 хувийг гэр хороолол эзэлдэг судалгаа байдаг.Амьжиргааны хэдэн малаа зуданд алдсан малчид маань амьдрах боломж хайн хотод ирж зовж байгаа.Тэдэнтэй уулзаж хүслийг нь харгалзан, төр нэг удаа гараа сунгаж, нутгийн зөвлөл болон орон нутгийнхантай нь хамтран малжуулан, нэг жилийнх нь хэрэгцээг бүрэн ханган, нутагт нь болзол тавин сууришуулах боломж олговол энд зовж байснаас нутагтаа очиж амьдрах хүсэлтэй өрх айл их байгаа даа. Энэнээс ажлаа эхэлмээр байна.Санаа их байна.багтахгүй нь
2012-09-11
utaagui zuuh:
zuuhand zartcuulsan mongooroo oronsuutc barisan bol deer yum bishuu
2012-04-19
MZNN:
Монголын Залуусын Нэгдсэн Нам байгуулах тухай Бид харж суух биш хийх цаг иржээ хамтдаа нам байгууллая залуусаа mglganaa008@yahoo.com хаягаар бидэнтэй нэгдээрэй
2012-04-19
юу вэ хамтарсан засгийн үеийн хуучин мэдээ тавьчихжээ
2012-04-19
Abto mashinaa unaad yawahaar zeel olgono. Bid tanii zeeliig 30 minutiin dotor shiidej olgoh bolno utas:95909200 99108696
2012-04-19
Shal huuchin medee:
Yun BO NII SAID GANSUH VE ERT BALARIIN MEDEE TAVICHIHAAD
2012-04-19