Хилийн усны хамтарсан комиссын ээлжит хуралдаан маргааш болно
2012-04-19

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Хилийн усны хамтарсан комиссын ээлжит V хуралдаан энэ сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Энэхүү хуралдааныг хоёр улсын хилийн усны хамтарсан комиссын Засгийн газрын төлөөлөгч, БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан, Хятадын талын төлөөлөгч, БНХАУ-ын Усны нөөцийн яамны орлогч сайд Жяо Ёнг нар хурлыг нээж үг хэлэх юм байна. Хуралдаанаар Буйр нуурын усны ёроолын болон орчны газрын гадаргуугийн хамтарсан хэмжилтийн төслийн явц, хилийн усны гидрологийн харуул байгуулах, ус зүйн мэдээлэл солилцох ажлууд, хилийн усны ашиглалт, Халх, Булган голуудын эхтэй танилцах талаар санал солилцох аж. Мөн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайланг хэлэлцэж, энэ оны хамтын ажиллагаанд тусгах саналуудаа дэвшүүлж, Хилийн усны хамтарсан комиссын 2012-2013 оны төлөвлөгөөг батлах юм байна.   Д.Цэцэг    
Shuud.mn
Сонин хачин