Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэнэ
2012-04-20

УИХ  дахь намын бүлгүүдийн хурал өнөөдөр 09.30 цагт болно. Бүлгийн хуралдаанаар Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх ажээ. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо 12.00 цагаас "À" танхимд Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Харин 15.00 цагаас уг хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм байна. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин
Амар:
Орон нутагт амьдардаггүй хүмүүсийг хаа байсан Улаанбаатараас улс төрийн намууд чадал заан нэр дэвшүүлэн сонгуулж, орон нутгийн бие дэвшигч нарыг монопольдон шахаж сонгогдох боломж олгохгүй байгаа нь буруу систем юм.Орон нутаг өөрөө, тэндээ оршин суудаг нэр хүндтэй, шударга, хөдөлмөрч хүмүүсийг нэр дэвшүүлж тэдэндээ санал өгч их хуралд өөрийн жинхэнэ төлөөллөө оруулдаг болох хэрэгтэй.Ингэж байж л одоо Монголын төрийг хямраагаад байгаа улс төрийн намуудын оролцоо, ялгааг багасгаж, их өөрчлөлтийн эхлэл болж болох юм.Энэ өөрчлөлтийг иргэд, орон нутаг өөрсдөө л санаачлан асуудал болгож дэвшүүлэхгүй бол намууд өөртөө ашигтай байдлаар урьдын тогтолцоогоор зүтгүүлж бүх зүйл хуучин хэвээрээ хямарсаар л байх болно
2012-04-21
сонгогч:
Нийгэмд усагаар шиг бохирдож ховордсон ШУДРАГА ЁС , ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО-г үгүйлж, ЭХ ОРОН, ГАЗАР НУТГАА хараад элэг зүрх нь эмтэрч явдаг болсон сонгогч Монгол хүмүүсээ Нэр дэвшигч НАМ, ХҮН бүрээс доорхи 3 асуултыг заавал асууж өгсөн хариултаар нь үнэлэж дүгнэлт өгөцгөөе. Үүнд: 1 ШУДРАГА ЁС, ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО-г бий болгох талаар юу хийсэн бэ? 2 Сонгуулийг булхай луйваргүй явуулахын тулд 2008 ОНЫ СОНГУУЛЬТАЙ УЯЛДАЖ ҮҮССЭН БУДИЛААНЫГ ШҮҮН ШАЛГАЖ ЭЗЭН ХОЛБОГДОГЧИЙГ НЬ ИЛРҮҮЛЭХ талаар юу хийсэн бэ? 3 ЭХ ОРОН ГАЗАР НУТГАА ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИД - ын барьцаанаас чөлөөлж ард түмнээ МӨНГӨНИЙ ДӨНГӨНӨӨС суллах талаар юу хийсэн бэ?
2012-04-21