Хар тамхи, мансууруулах бодисын талаар сургалт явууллаа
2012-04-20

Орхон аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр оршин суугчдын санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх өдөртэй болжээ. Энэ өдөр тус аймгийн засаг даргын тамгын газрын “Эрх зүйн сурталчилгааны төв”-өөс хүний эрхийн салбар комисстой хамтран хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтнууд, иргэдийн төлөөлөлийг оролцуулан  “Хөдөлмөрийн эрх” сэдэвт сургалт зохион байгуулж, санал хүсэлт авч, зөвлөгөө өгсөн байна. Мөн тус аймгийн цагдаагийн газрын Хүүхдийн албанаас ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр, хүн худалдаалах, хар тамхи, мансууруулах бодис, архидан согтуурах явдлын эсрэг, түүний үр дагавар, хор уршгийг тайлбарласан тайлбарт сургалтыг зохион байгуулах удирдамжийг Хүүхдийн төлөө хэлтэс, Боловсрол соёлын газартай хамтран гаргасан байна. Удирдамжийн дагуу 5 сургуулийн 542 хүүхдэд сургалт хийсэн байна. 2012 оны 3 сарын 12-ноос 26-ны хугацаанд аймгийн прокурорын ажилтнуудтай хамтран удирдамжийн дагуу 4 сургуулийн 382 сурагчид хүн худалдаалах, хар тамхи, мансууруулах бодисын хор холбогдлын талаар сургалт явуулжээ. Ерөнхий боловсролын сургуулиудад одоо ажиллаж байгаа ‘’Өсвөрийн цагдаа бүлэг’’-үүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, багийн иргэдийн сайн дурын бүлэгтэй хамтарч ажиллах талаар сургуулиудад албах бичиг хүргүүлээд байна. Замын цагдаагийн тасгаас аймгийн ГХУСАЗЗ-өөс 3.500.000 төгрөгийн төсөв шийдвэрлүүлэн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газар, Боловсрол соёлын газар, Хүүхдийн төлөө хэлтэс, Эрүүл мэндийн төлөө газар зэрэг байгууллагуудтай хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дунд ‘’Хүүхэд замын хөдөлгөөн-Аюулгүй байдал’’ 45 хоногийн аяныг зохион байгуулж байгаа аж. П.Наран
Shuud.mn
Сонин хачин