Компанийн засаглалын асуудлаар хэлэлцэж байна
2012-04-20

“Монголын үндэсний компанийн засаглалын бодлого” сэдэвт дугуй ширээний уулзалтын хурлын зааланд болж байна. Уулзалтын үеэр бодлого боловсруулагчид, компанийн засаглалын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын хүрээнд Компанийн засаглалын Монголын үндэсний бодлого, түүнийг амжилттай хэрэгжүүлэх арга зам, аргачлалыг нээлттэй хэлэлцүүлэг хийгдэх юм. Энэхүү хэлэлцүүлэгээр Монголын бүх хувьцаа эзэмшигчдийн эрх тэгш, шударга байдал, тайлагнах, хариуцлагатай байх, нээлттэй ил тод байх зарчим амжилттай хэрэгжүүлэхэд нөлөөлнө хэмээн зохион байгуулагчид үзэж байна. Хэлэлцүүлгийг Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, АНУ-ийн Хөгжлийн агентлаг/БДС төсөл   хамтран зохион байгуулж байгаа аж. Монголын Үндэсний Компанийн Засаглалын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлснээр байгууллага, пүүс компаниудад хөрөнгө босгох бизнесийн таатай орчин бүрдэнэ. Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол болон олон улсын оролцогч талууд байгууллагуудын цаашдын үүрэг хариуцлага, хэрэгжүүлэх механизмыг тодорхой болгох, шийдвэрлэхэд туслах аж. П.Наран  
Shuud.mn
Сонин хачин