Хүүхдийн номын зургийн үзэсгэлэн нээгдэнэ
2012-04-21

Хүүхдийн номын зураач, график дизайнер Т.Хулан “Нүүдэлчин хүүхдийн номын сан” нэртэй үзэсгэлэнгээ энэ сарын 25-наас эхлэн гаргах гэж байна. Ирэх сарын 16 хүртэл үргэлжлэх энэхүү үзэсгэлэн  “Цагаандариум” арт галерейд  гаргах юм. Энхүү үзэсгэлэнд  зураасан зураг, компьютер уран зураг, цаасан зураг, гар хийцийн зурагт ном, ил захидал, захидлын цаас, дугтуй гэх мэт бүтээлүүдийг дэлгэх юм байна. Мөн эдгээр бүтээлээс бүрдсэн хүүхдийн есөн төрлийн ном тавигдах аж. Уг номуудыг Японы уламжлалт хүүхдийн номын урлагийн төрөл болох гар хийцийн номын урсгалыг ашиглан бүтээжээ. “Нүүдэлчин хүүхдийн номын сан” үзэсгэлэн хүүхдийн номын зургийн төрлөөр Монголд анх удаа зохиогдож буйгаараа онцлогтой аж.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин