“Гранд экспо-2012”-ийн “Топ 5 банк”-д КАПИТАЛ БАНК шалгарлаа
2012-04-24

[caption id="attachment_90178" align="alignleft" width="320" caption="Зураг дээр: СУГ-ын захирал А.Энхжаргал “ БАНК, САНХҮҮ ДААТГАЛЫН САЛБАР”-ЫН “ТОП 5 БАНК” шагнал гардан авч байгаа нь"][/caption] Банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг харилцагчид л  хамгийн шударгаар үнэлж, цэгнэдэг билээ. Манай банк харилцагчийн санал хүсэлтийг хүлээн авч, үйл  ажиллагаандаа хэрэгжүүлсээр ирсэн. Үүний үр дүнд сүүлийн хэдэн жил манай банкны үйл ажиллагаанд ахиц дэвшил гарч, байнгын харилцагч, хамтран ажиллагч, ард иргэдийн төлөөлөл талархал ирүүлдэг болсон. Манай хамт олны ажил үйлсийг олон нийт хэрхэн үнэлж байгааг Монголын маркетинг, менежментийн хүрээлэнгээс 2012 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулсан үндэсний фестивальд “ТОП-5 БАНК” –ны нэгээр шалгарсан үйл явдал илтгэн харуулж байна. 2009 онд зохион байгуулсан тус фестивалийн "Үндэсний  шилдэг банк" номинацид дэд байрт шалгарч байсан амжилтаа бататгасан нь “Капитал банк” харилцагч, иргэдтэй ойр ажиллаж, тэдний итгэлийг хүлээсэн банк гэдгийг тодхон  харуулж чадлаа. Бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилладаг Та бүхэндээ банкны үйлчилгээг чанартай, шуурхай хүргэхийн төлөө цаашид улам мэрийн зүтгэх болно.

БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин