Ардчилсан нам дахь шинэ үеийн улстөрчид
2012-04-24

Манай улсад дөрвөн жил­дээ нэг удаа болдог УИХ-ын болон орон нутгийн сонгууль тун удахгүй болох гэж байна. Энэ сонгуулиар АН-ын хувьд рей­тин­гээрээ ялалт байгуулах боломж бий гэдэг нь судалгаа­гаар харагдаж байгаа. Ялангуяа АН-ын шинэ залуу улстөрчдийг сонгох магадлал өндөр байна. АН-ын хувьд МАН-тай харь­цуул­бал шинэ залуучуудаа тэр болгон албан тушаалд гаргаж ирдэггүй. Учир нь тус намын лидерүүд өөрсдөө 1996 оныг эс тооцвол Засгийн эрхийг барьж байсан удаагүй. Өндөр албан тушаал хашиж байсан нь цөө­хөн. Засаг төрд өндөр албан тушаалыг тэр болгон хашиж байгаагүй учраас МАН-ыг бо­до­ход бялуугаа дараа үеийн­хэнтэйгээ хуваалцахыг хүсээ­гүй байж ирсэн. Гэвч энэ сон­гуулиар нам гэж ялгалгүй одоо­гийн парламентад байгаа ги­шүү­дийг биш шинэ үеийнхнийг сонгох магадлал тун өндөр  байна. Энэ нь нэг талаар ард түмэн өнөөгийн улстөрчдөөс өөрийн эрхгүй уйдсан, итгэхээ байсан. МАНАН болоод ч хамтарна уу өөр хоорондоо үгсэн тохирч өөрсдөө хэмжээгүй баяжихаас бус ард түмний амьдрал улам доройтлоо гэж дүгнэх бол­сонтой нь холбоотой биз ээ. Юутай ч сонгогчид шударга, нэр цэвэр шинэ үеийн төлөөллийг хүсч байна. Парламентад нам ялгалгүй шинэ үеийн төлөөлөл давамгай орж ирэх нь тодорхой болоод буй энэ сонгуулиар МАН-ын залуучуудын пиар түлхүү явж байгаа нь илэрхий. Хэдийгээр хүлээн зөвшөөрөг­дөхүйц гэж харагдах ч үнэн хэрэг дээрээ албан тушаал эр хүнийг чимдэг гэгчлэн тухайн албан тушаал дээр очсоны дараа яг ямар хүн бэ гэдэг нь танигдаж эхэлдэг. Улс төрд ямарваа тохиолдолд залуу­чуудыг намаас нь дэмжиж байж олноо ил гарч ирэх нь түлхүү бий. МАН-д шинэ үеийн төлөөлөл бий гэж харагдах ч АН-д ялгаа байхгүй дараа үеийн залуус шигшигдээд жагсч бай­на. АН-аас тодорч гарах шинэ үеийн улстөрчдийг буюу энэ сонгуулиар олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц хүмүүсийг танилцуулъя. Х.Тэмүүжин. Хуульч мэр­­гэ­жилтэй УИХ-ын гишүүн. Ча­далтай боловсон хүчний нэгд тооцогддог. Тэрбээр намын гэхээсээ илүү хувийн тоглолт ихтэй. Үүнд нь нэг намын, үеийнхэн нь төдийлөн таа­шаа­даггүй. Долдугаар сарын 1-ний хэргийг олон нийтэд дэлгэхийн зэрэгцээ энэ сэдвээр өөрийн сонгуулийн имижийг өсгөж яваа гэж хэлж болно. Х.Тэмүүжин “Нэг ардчилал” клубыг УИХ-ын гишүүн Лу.Гантөмөртэй хамтран санаачлан байгуулж үйл ажиллагаа явуулдаг. Лу Гантөмөр. УИХ-ын гишүүн. Мөн “Нэг ардчилал” клубт харьяалагддаг. Түүнийг  пиарын баг ардаа ажиллуулдаг гэж ярьцгаадаг. Лу.Гантөмөр шинэлэг янз бүрийн санаа сэдлийг гаргаж байдаг. Түүнийг ямар нэгэн өндөр албан тушаалд очлоо гэхэд гайхаад байхааргүй чадалтай залуусын нэг. Батын Батбаатар. УИХ-ын гишүүн асан. Чингэлтэй дүүргийн АН-ын дарга. Тус дүүргийг цэнхэр буюу АН-ын  дүүрэг болгож чадсан гавъяатай. Түүнийг намын даргаар ажиллаж байх үеэс УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд улсын хэмжээнд АН-аас эхний байранд давхихаар олон сонгогчын саналыг авч чадсан. УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар өнгөрсөн 2004 онд Баянгол дүүрэгт олонд төдийлөн танигдаагүй байхдаа тухайн үеийн МАХН-ын томоохон лидерийн нэг болох Ж.Бямбадоржийг илт давуушаа ялан гарч ирсэн нь шуугиан тарьж байсан. Одоо иргэдийн газрыг үнэтэй болгож, бодит өмч болгох талаар шинэ санаачилгыг тавьж буй нь олны анхаарлыг татаад байгаа. Энэ жил АН-ын дүүргийн намын хороо дотроо талцаж хоёр хуваагдах үед Чингэлтэйнхэн мөн л ийм байдалд хүрэхэд намын дарга Б.Батбаатар асуудлыг дор нь цэгцэлж нэг бодлогод дүүргийнхээ намыг атгаж чадсан. Түүнийг улс төрийн маневр сайтай гэдэг. Энэ нь сая АН-ын ҮЗХ-ны олон залуусыг араасаа дагуулсан “Мөнх тэнгэр” фракцийг байгуулснаас нь харагдана. Ер нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Лу.Ган­төмөр, УИХ-ын гишүүн асан, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Б.Батбаатар нарыг АН-ын дараа үеийн удирдлагууд буюу намын дарга болоход гайхаад байхааргүй. Чадвартай залуус гэж харагддаг. Ж.Ганхуяг. Хан-Уул дүүр­гийн Засаг дарга. АН орон нутгийн сонгуулиас Нийслэлд цөөхөн ялалт байгуулсан дүүргээс гарч ирсэн Засаг дарга. Тэрбээр “Мөнх тэнгэр” фракцын гишүүн. Хувийн зохион байгуулалт сайтай чадалтай залуусын нэг гэгддэг. Дагвын Алтанхуяг. Чин­гэлтэй дүүргийн АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга. Энэ албыг хэдэнтээ улиран сон­гогдон хийж байгаагаас үзэхэд намын дотор өөрийн орон зайгаа хэдийнэ бөх бат эзэлсэн. УИХ-ын 2004 2008 оны сонгууль болон Ерөн­хий­лөгчийн сон­гуулийг дүүрэгтээ удирдан зо­хион байгуулж байсан. Чингэлтэй дүүр­гийн МоАХ-ны дарга. Д.Алтанхуяг орон нутгийн сонгуульд хоёр ч удаа өр­сөлдөж байсан. Ялагдсан нь бас шалтгаантай. Учир нь саналын хуудас, сонгогчдын тоо хоёр нь зөрсөн нь бөөн маргаан дэг­дээж, МАН-ынхны маапаан илэрсэн ч  МАН-ынхны талд шийдэгдэж байсан удаатай. Нэг ёсон­доо луйвраар цэвэр ялагдал хүлээсэн. Д.Доржпүрэв. Төв айм­гийн Ардчилсан намын дарга. АН-ын ҮЗХ-ны гишүүн. “Фин Сервис” ХХК,” Би Энд Жи” банк бус сан­хүүгийн байгууллагын захирал.   БОАЖ-ын сайдын зөвлөхөөр ажил­лаж байсан. УИХ-д хоёр ч удаа нэр дэвшсэн. Гэвч час улаан тойрог буюу МАН-ын өмнө хоёронтоо бүдэрсэн. Тэрбээр АН-д өөрийн гэсэн байр суурьтай залуу. “Айр транс” ХХК-ийн захирал Гантулга “Мөнх тэнгэр” фракцид хамаардаг. “Нэг ардчилал” клубт хамаардаг Увс аймагт энэ сонгуу­лиар нэр дэвших магадлалтай Бат-Амгалан нарыг АН-ын дараа үеийн шинэ төлөөлд бас хамруулж үзэж болно. Ж.Батзандан. Гадаадад сур­гууль төгсч ирээд иргэний танхим төвтэй нийгмийг байгуу­лахыг журмын нөхөр О.Маг­найгийн хамт анх хөндөж байсан. Тэрбээр  Иргэний хөдөлгөөний намын даргаар ажиллаж байгаад АН-д элссэн. “Нэг ардчилал” клубынх. Нийслэлийн Ардчилсан хол­бооны тэргүүн, хууль зүйн ухаа­ны доктор. Ж.Батзандан Баян­зүрх дүүргээс энэ сонгуульд УИХ-д нэр дэвших магад­лалтай гэж яригдаад байгаа. Түүний хувьд хэдийнэ олноо ил танигдсан учир түүний танилцуулгад нэмэлт хачир бараг хэрэггүй биз ээ. Б.Ариунболд. Хан-Уул дүүр­гийн АН-ын дарга. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч. УИХ-д нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэг. Магадгүй энэ сонгуульд Нийслэлийн иргэдийн хуралд өрсөлдөж, дүүргийнхээ намыг буюу УИХ болон орон нутгийн сонгуульд дүүрэгтээ ялалт байгуулчих чадалтай. Хэрэв тэгвэл ч дараагийн Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн намын дарга болчих шаанс өндөртэй чадварлаг залуусын нэг. М.Хүдэрбаатар. Хэнтий аймгийн АН-ын дэд дарга. ҮЗХ-ны гишүүн. “Хутаг групп”-ийн захирал. УИХ-д бас нэр дэвших магадлалтай залуусын нэг. Японд өндөр боловсрол эзэмшсэн. Залуу хүн өмнөх ажлаа шударгаар хийж байх юм бол улсын хөгжлийг тодорхойлох хөрөнгө оруулалт гэж үздэг. Гомбосүрэнгийн Баяр­сай­хан. Төв аймгийн АН-ын ҮЗХ-ны гишүүн. “Мөнх тэнгэр” фракцид харьяалагддаг. “Ану интернэшнл” ХХК-ийн захирал. ШУА-ийн харьяа “Сэргээгдэх Эрчим хүчний корпораци”-ийн санхүүгийн албаны даргаар ажиллаж басан төдийгүй 1999-2000 онд Европын холбооны “TACIS” байгууллагын Сэргээгдэх Эрчим Хүчний EMON-9601 төслийн зохицуулагчаар ажиллаж байсан. Ц.Баатархүү. “Монголын лектор төв”-ийн захирал. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан. Илтгэх урлагт чамгүй боловсорсон, үүгээрээ олноо танигдсан. АН-ын идэвхтэй, боловсролтой залуу­чуудын нэг. Энэ сонгуулиар Нийслэлийн иргэдийн хуралд нэр дэвших тухай дуулдаад байгаа. УИХ-ын гишүүн Бат. Бат­­баярын хүү Батбилэг. Чингэлтэй дүүргийн АН-ын дэд дарга. Тэрбээр “Мөнх тэнгэр” фракцид харьяалагддаг. Чингэлтэй дүүргээс УИХ-ын сонгуульд нэр дэвшиж бол­зошгүй гэж яригдаад байгаа. Удам залгаж улс төрд орж ирж буй чадварлаг залуусын нэг. Тэрбээр өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан. “Эрдэнэс таван толгой” төрийн өмчит компанид санхүүгийн зөвлөхөөр ажилладаг. Өмнө нь Төрийн албаны зөвлөлд ажиллаж байсан туршлагатай. Ийнхүү АН-д олны танил бол­сон, танигдаж буй залуучууд олон бай­на. Тэдний дунд УИХ-ын ги­шүүн Ч.Сайханбилэг, Ц.Баярцогт нарыг дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ. Б.Наран Эх сурвалж: ”Нийслэл таймс” сонин
Shuud.mn
Сонин хачин
666:
mONGOL ORNIIG MINI 21 JILEER HUGJLIIG NI UHRAAJ8 GUILANCHLALT, YANHDALT8 ARHIDALTAD JIVUULSEN ARDCHILSAN NAMUU MAN-TAIGAA HAMT UNS NI SALHIND HIISEESEI
2012-04-26
Тэмуужинг дэмждэг шуу бусад нь мэдэхгуйээ Тэмуужин шударга зоригтой улс торч вмжилт
2012-04-25
Neg ardchilaliinxniig demjdeg shuu Temuujin ix dajgui zaluu Zorigtoi bgara temuujeen Lu.Gantomor metiin Xudlaa Piarchin zaluuchuudiinxaa derged Tom duugarch chaddag shudarga uls torchoo gej
2012-04-25
er n ardchilsan nam zaluusaa gargah n zuv uu bainga l darj bailaa shdee batbaatar gantumur bol er n todrood garchihsan zaluus doo
2012-04-24
hobbi:
edeer zaluus dotor heden gaigi zaluu naa. batzandan batbaatar gantumur geh met. harin zarimii ni tanihgui yum bn. temjin vh yahav dee. edii hms meddeg ch hun chanarii ni medehgui l bn da
2012-04-24
zochin:
hi zaluusaa demjij n
2012-04-24