Орон даяар эрүүл мэндийн нээлттэй өдөрлөг болно
2012-04-25

Монгол улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, зорилгоор “Эрүүл мэнд-Эрхэм баян” компанит ажлыг өрнүүлээд байгаа.  Үүний хүрээнд ирэх бямба гаригт буюу энэ сарын 28- нд орон даяар  Эрүүл мэндийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэ өдөр Сүхбаатарын талбай болон бүх аймгуудын төв талбайд өдөрлөгийн нээлтийг нэгэн зэрэг хийж, эрүүл мэндийн байгууллагууд бүтэн өдрийн турш өөр өөрийн үйл ажиллагааны чиглэлээр хүссэн иргэдэд тухайн нөхцөлд үзүүлэх боломжтой үзлэг, шинжилгээг хийж, сургалт явуулах юм. Мөн “Эрүүл мэнд – Эрхэм баян” иргэдийн нээлттэй индэрийг ажиллуулж, хүрэлцэн ирсэн хүмүүсийн санал хүсэлтийг шууд хүлээн авах ажээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
teneg:
songuuli bolohoor eruul mendeer show-dah yumaa
2012-04-25