"Хар тамхи, мансууруулах бодисын аюул, урьдчлан сэргийлэх, таслан зогсоох арга зам" сургалт боллоо
2012-04-26

Монгол улсын ерөнхийлөгч  Ц.Элбэгдоржийн санаачилгаар   энэ сарын 3-ны өдөр  Иргэний танхимд зохион байгуулагдсан “Хар тамхи, мансууруулах бодисын аюул, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга зам” сэдэвт нээлттэй уулзалт хийгдэх үеэр хар тамхины хэрэглээ, түүнийг тойрсон гэмт үйлдэл манай орны хувьд  нийгэм, иргэдийн  сэтгэл санааг түгшээсэн түвшинд хүрсэн талаар  тодорхой яригдсан .

Орхон Аймгийн Прокурорын газар энэ асуудлыг анхааралдаа авч   мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэргийн талаар иргэд, ялангуяа Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн сурагч, оюутнуудад яриа, сурталчилгаа явуулжээ.

Энэ ажлын хүрээнд 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчдад дээрх сэдвээр сургалт явуулж  сурагчдын дунд судалгаа явуулсан байна.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Shuud.mn
Сонин хачин