Прокурорын шаардлага хүргүүлжээ
2012-04-26

Чингэлтэй дүүргийн прокурорын газар НЦГ-ын АСБТөвийн үйл ажиллагаатай танилцаад баривчлах шийтгэл эдэлж буй этгээдүүдийн байрлаж буй 2 давхар барилга зүүн жигүүртээ сууж, цууралт үүссэн нь хүний амь насанд аюул учруулж болзошгүй болохыг НМХГ-ын улсын байцаагч уг байрыг ашиглахыг хориглож 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр акт тогтоон , шалгалт хийсэн улсын байцаагчийн дүгнэлтийн хамт ЦЕГ-ын дарга хошууч генерал Д.Сандаг-Очирт хүргүүлсэн байна гэвч ЦЕГ өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авалгүй 3 жилийн хугацаа өнгөрч байгаагаас , уг барилгын суулт, цууралт улам нэмэгдэж нурж унах аюул нүүрлээд байна.

Уг баривчлах байрны агааржуулалт,гэрэлтүүлэг туйлын муу, нэг хүнд ноогдох талбай 2 м /кв битгий хэл 20 см хүрэхгүй, бүх байрлаж буй хүний талаас илүү хувь нь ор,хучлага дэвсгэргүй учир нийтийн гэх тодотголтой 2 өрөөнд урагдаж хуучирсан хир , хөлс, бөөс болсон дэвсгэр хучлага хэрэглэн цементен шалан дээр 403 хүн нэг нэгнээ дэрлэн ,хэвтэж хоног өдрийг өнгөрүүлж, байгаагаас хүний аюулгүй бөгөөд эрүүл орчинд амьдрах эрхийг нь ноцтойгоор зөрчиж байна.

Иймд уг байрыг эрүүл ахуй ариун цэврийн наад захын шаардлага хангах арга хэмжээ автал хаахыг мэдэгдэж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас прокурорын шаардлага бичиж НЦГ-ын дарга цагдаагийн хурандаа Ө.Энхтөрт хүргүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин
Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885
2012-04-26