Нийслэлийн ИТХ-ын төслийг дэмжлээ
2012-04-27

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн  хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн зүгээс нэлээд зөрүүтэй байр суурийг илэрхийлж байв. Ц.Батбаяр:Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуульд дандаа мөнгөтэй хөрөнгөтэй нь нэр дэвшдэг, дараа нь хотын удирдлагад шахалт үзүүлдэг. Тийм ч тендэрийг манайд өгсөнгүй гэх шалтгаанаар хотын даргыг огцруулах асуудлыг тавьж ажил хийлгэдэггүй. Ийм зовлонг үзэж байсан хүний хувьд ярьж байна. Тиймээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай төсөлд тэдэн хувь нь иргэдийн төлөөлөл байна гэсэн заалт оруулах ёстой байсан. Ч.Сайханбилэг: УИХ-ын гишүүдийн хувьд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн цэц дээр очсон.  Түүний нэгэн адил Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль Үндсэн хуулийн цэцэд очвол очно л биз нээлттэй гэсэн агуулгаар асуудалд хандаж болохгүй. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгууль зургадугаар сарын 28-нд болохоор Үндсэн хууль зөрчдөг, есдүгээр сарын сүүлээр болохоор Үндсэн хуульд нийцдэг гэсэн асуудал байж таарахгүй. Тэр тусмаа дөрвөн жилийн хугацааг зөрчсөн асуудал байхгүй шүү. Ийм байдлаар гишүүдийн зүгээс санал шүүмжлэл гарсан ч уг хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм. 15.00 цагаас хуралдах нэгдсэн чуулганаар уг төслийг хэлэлцэнэ. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин
Боломж:
Уламжлалын болон бусад бүх чиглэлийн мэргэжлийн эмч, анагаах ухааны мэргэжилтнүүдийг орчин үеийн оношлогоо эмчилгээний аппаратаар оношлогоо, эмчилгээ хийх сургалтанд үнэ төлбөргүй хамрагдуулан хамтран ажиллах санал, үндсэн ажлын чинь цалингаас гадна нэмэлт орлого олох боломжийг таньд өгч байна. Дэмжлэг туслалцааг сайн үзүүлж хамтран ажиллана. Дэлгэрэнгүй мэдээллийг 96058429 утсаар холбогдож авна уу. Email: tse_amore5@yahoo.com
2012-04-27