Хятадууд үүл буудаж хур тунадас оруулж байна
2012-04-27

Хятад улс үүл буудаж хур тунадас оруулж байна.  Учир нь Хятадад их бүтээн байгуулалт явагдаж, агаар бохирдох, хөрс цөлжих зэрэг асуудал үүсээд байгаа. ӨМӨЗО-ны хотуудад хаврын анхны бороо орлоо.  Орох орохдоо маш удаан хугацаагаар оржээ. Гэхдээ энэ байгалийн бус харин зохиомол бороо буюу үүл буудсанаас орсон аж. Хятадын хойд хэсгээр хур тунадас бага ордог. Орон нутгийн албаны хүмүүсийн мэдээлснээр тэд 258 пуужин харвасан. Мөс болон шингэн азотыг агаарт цацаж тараахын тулд онгоц ашигласан. Дундад улс жилд олон сая доллар зарцуулж, үүл бууддаг нь дэлхийд энэ хөтөлбөрт хамгийн их хөрөнгө зардаг улсад тооцогдож байгаа юм. Учир нь Хятад улсад асар их бүтээн байгуулалт явагдаж, уул уурхай шинээр ашиглалтад орж байгаа нь хөрс агаар хуурайшиж, цөлжилт болох, томоохон хотуудад агаар бохирдох гол нөхцөл болж байгаа юм. Дэлхийн 130 гаруй улс орон үүл буудаж бороо оруулдаг хөтөлбөр байдаг. Тэдний зарим нь хур тунадас багатай үед бороо оруулах зориулалтаар үүл бууддаг. Нөгөө хэсэг нь мөндөр зайлуулах, хатуурахаас нь өмнө задлах, их хэмжээний хур тунадас буухаас өмнө амжиж наана нь хот суурингаас хол газар үүл бууддаг байна. Эдгээрээс Хятад улс хамгийн их хөрөнгө зардаг, техник технологийн хувьд хамгийн дэвшилтэт, мөн хүчин чадал хамгийн өндөр юм байна. Зарим эрдэмтэд үүл буудаж бороо оруулах нь дэлхийн дулаарал болон цөлжилтөөс сэргийлэх чухал арга гэж үзэж байгаа юм. Үүл буудах гэдэг хүйтэн уур байдалтай байгаа үүлийг азот болон бусад химийн бодис ашиглан буудаж, хөргөн ус хэлбэрт оруулдаг. Шинэ  хэлбэрт орсон ус доош бороо болон буудаг байна. Н.ЭДДИ
Shuud.mn
Сонин хачин
Ингээд л байгалийн жамаараа өинөөс наашаа нүүж байсан үүлийг хятадууд нь замд нь Эрээн, Хөх хот хавьцаа буудахад Монголд ган гачиг болгож байгаа юм. Хэт халуун чинь энүүнээс л болж байгаа юм шүү дээ үхэр монголчууд аа.
2012-04-30
zulaa:
chi chni yu yariad yawdiimdee ub.d bas buudah heregtei neg halval mangar halna
2012-04-28
manaih bas uul buudah heregtei, yalanguya GOBIALTAI, BAYANHONGOR, DUNDGOBI, OMNOGOBI, DORNOGOBI, SUHBAATAR, GOBISUMBER, OVORHANGAIN URD RUU DANDAA BUUDA HEREGTEI.
2012-04-27
zulaa:
chi chni yu yariad yawdiimdee ub.d bas buudah heregtei neg halval mangar halna