Оросын Лукойл компани Иракт газрын тос олборлож эхэллээ
2012-04-27

Оросын газрын тосны Лукойл компани Иракт газрын тос олборлож эхэллээ. Шинжээчид үүнийг Оросууд Иракт улс төр эдийн засгийн нөлөөгөө бэхжүүлж байна гэж үзэж байна. Оросын газрын тосны магнат Лукойл компани олон жил хүчин чармайлт гаргасны эцэст Иракийн өмнөд хэсэгт газрын тос олборлох эрх олж авчээ. Хүчин чармайлт гэдэг нь 1997 оны ОХУ Саддам Хуссейнтэй газрын тос олборлох гэрээ хэлэлцээр хийсэн боловч Саддам эргэн цуцалсан. Удалгүй Иракийн эрх чөлөө дайн эхэлж, бүх гэрээ хэлэлцээр хүчингүй болсон юм. Харин дайны дараа Лукойл компани гэрээ хэлэлцээрийг сэргээх гэж удаан цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан юм. Газрын тосны олборлолт нэмэгдэх нь Иракийн эдийн засагт сайнаар нөлөөлнө. Лукойл саяхан анхныхаа өрөмдлөгийг хийлээ. Лукойлын дэд захирал Сергей Никипитовын ярьж байгаагаар Иракийн энэ газрын тос олборлох байгууламж нь тэдний компанийн хувьд хамгийн чухалд тооцогдож байгаа бөгөөд урт хугацааны төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа. Газрын тос нэгэнт олборлоод эхлэхэд Лукойл компани баррель болгонд 1.5 долларын ашиг олоод эхэлнэ.  2017 он гэхэд өдөрт 1.8 сая баррель газрын тос олборлохоор төлөвлөж байна. Компанийн удирдлагуудын ярьж байгаагаар тэд ирэх 5 сард дахин шинэ цооног ашиглалтанд оруулах юм байна. Лукойл компани Америкийн ЕксонМобил компанийн дараа орох дэлхийн хамгийн том газрын тос олборлох компани. 40 гаруй улсад газрын тос олборлож байгаа. 2009 онд 100 орчим сая тонн газрын тос олборлож байжээ. Гэхдээ зарим шинжээчдийн үзэж байгаагаар Лукойл компани тэдний ярьж байгаа шиг ийм хурдан хугацаанд ашигаа олохгүй. Харин ОХУ төрийн өмчит компаниараа дамжуулан улс төр, эдийн засгийн сонирхлоо Иракт бэхжүүлж байгаа юм байна. Газрын тосны олборлолт боловсруулалт нэмэгдэх нь Иракийн эдийн засагт ашигтай. Ирак улс одоогоор 3 сая баррель газрын тос олборлож байгаа бол Лукойлын дэмжлэгтэйгээр ирэх 5 жилд 12 баррельд хүрэх магадлалтай байна. Иракийн газрын тосны асуудал хариуцсан сайд Абдул Карийм Луаибигийн ярьж байгаагаар тэд илүү судалгаа хийж, нэмж гадаадын газрын тосны хөрөнгө оруулагчдыг татах юм байна. Хэдийгээр Иракийн асар их газрын тосны нөөцийн төлөө их гүрнүүд өрсөлдөж эхлээд байгаа ч газрын тосны олборлолт нэмэгдэнэ гэдэг  нь дэлхийн зах зээл дээр үүсээд байгаа эрэлт буурах. Цаашлаад газрын тосны үнэ буурах сайн талтай юм. Гэхдээ Лукойлын энэ төсөл тогтвортой удаан хэрэгжих нь Иракийн улс төр нийгмийн тогтвортой байдлаас шууд хамаарна. Дайны гал унтраад удаагүй байна. Шийтүүд болон Сунитуудын хоорондын эрх мэдлийн төлөөх зөрчил тэмцэл үргэлжилсээр байна. Оросууд ч нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, эрсдэлтэй нөхцөлд урт удаан төсөл хэрэгжүүлж байна гэдгээ битүүхэн мэдэж байгаагаа илэрхийлсэн. Норвегийн газрын тосны Статойл компани Иракт газрын тос олборлох нь эрсдэлтэй гэж үзэн уг төслөөс эзэмшиж байгаа 19 хувийг Оросуудад зарахаар чармайж байгаа юм. Иракийн улс төр нийгмийн тогтворгүй байдлыг тооцохгүйгээр их гүрнүүд Иракт нөлөөгөө бэхжүүлэхээр өрсөлдөж эхлээд байна. Н.ЭДДИ
Shuud.mn
Сонин хачин
Эдди Монголын цорын ганц нэрүүдийн нэг байхаа хэхэ доромжлол биш шүү сайн талаас нь бодоорой :)
2012-04-28
s:
нэг бол 5 баррель гээл ,нөгөө бол 5 сая баррель гээл наад мэдээ энэ тэрийг чинь нягталдаг хүн байдаггүй юм уу.толгой эргүүлээд л
2012-04-27