Сувилагчид ажил мэргэжлээрээ уралдав
2012-04-28

Нийслэлийн ЭМГ-ын харъяа эрүүл мэндийн байгууллагуудын сувилагчдын дунд ажил мэргэжлийн уралдаан “Эмнэлгийн тусламжийн чанарын жилд сувилагчдын оролцоо” уриан дор болж өнгөрлөө. Хоёр өдөр үргэлжилсэн тус  уралдаанд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа 14 байгууллагаас шилдэг гэсэн 70 сувилагч оролцож багийн болон хувийн ур чадвар ажил үйлсээрээ уралдав.   Уралдааны нэгдсэн дүнгээр Багануур Эрүүл мэндийн нэгдлийн сувилахуйн хамт олон нэгдүгээр байр, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн хамт олон хоёрдугаар байр, Хан-Уул Эрүүл мэндийн нэгдлийн сувилахуйн хамт олон гуравдугаар байр тус тус эзэлсэн байна.   Харин хувийн амжилтаар нь таван сувилагчийг шалгаруулжээ. Үүнд: Дотрын сувилахуйгаар ХУЭМН Л.Солонго, Хүүхдийн сувилахуй БЗНЭ М.Энх-Амгалан, Яаралтай тусламж НЭМН Ж.Харшилмаа, Мэс заслын сувилахуй СБЭМН Ч.Ганцэцэг тус тус шалгарчээ. Нийгмийн эрүүл мэндийн сувилахуй БГЭГМН Х.Дарьсүрэн нар бусдыгаа хошуулчлан манлайлж тусгай шагнал хүртсэн байна.   Сувилагч нарын ажил мэргэжлийн уралдааныг нийтлэг шаардлага, ур чадвар, багийн бэлтгэл, мэндчилгээ, сорил, зонхилон тохиолдох өвчний үед авч хэрэгжүүлэх сувилахуйн арга хэмжээ, яаралтай тусламж үзүүлж буй ур чадвар,мэргэжлийн ур чадвар, гэрийн даалгавар, шинэ туршлага зэрэг үзүүлэлтээр шалгаруулсан аж.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
уншигч:
сувилагч нар хамгийн их ачаалал тай ажилладаг билээ ер нь эмчээс илүү өвчтөнтэй хамгийн ойр дотно ажилладаг өвчтэний биеийг анагаахад хамгийн голлох үүрэг гүйцэтгэдэг шүү дээ цалинг нь сайн нэмэх мөн урамшуулал их өгөх хэрэгтэй
2012-05-01
Selem:
Эмнэлгийн ажилтнууд түүний дотор сувилагчдын цалинг нэмэхгүй бол энэ хүнд хэцүү ажлыг хийхээс одооны залуучууд бэрхшээгээд дан хөдөөнөөс шилжин ирсэн юугаа ч мэдэхгүй охид эмнэлгүүдээр дүүрсэн байна. Тэдний буруу ч биш юм. Сурсан мэргэжлээр нь олдож байгаа ажил нь энэ болохоор бага цалинтай ч үүнийг хийж байгаа нь их юм. Дээр үеийн бурхан сувилагч нар их ховордсон юм шиг санагдсан. Саяхан манай нэг хамаатан эмнлэгт хэвтэж байхад нь эргэж очиход ийм сэтгэгдэл төрснөө хуваалцлаа.
2012-04-29
ya unen tsaling n' nemej ajiliin nohtsoliig n' saijruulah heregtei sh dee
2012-04-28
Хн.....хамгийн гол нь цалинг нь нэмэх л хэрэгтэй ш дээ.....
2012-04-28