Сэтгүүлч та ”Сонирхлын зөрчил Монгол Улсад” хэр байгааг нийтэлж, нэвтрүүлээрэй
2010-12-10

Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Авлигын эсрэг Улсын Их Хурлын гишүүдийн бүлгээс сэтгүүлчдийн дунд "Сонирхлын зөрчил Монгол Улсад" сэдвээр нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлалаа. Сэтгүүлчдийн дунд  зарласан уг уралдаанд ирүүлэх бүтээл нь олон нийтийг соён гэгээрүүлэх зорилготой байх юм байна.

Сэтгүүлч та сонирхлын зөрчлийн талаар бодит баримтад тулгуурлаж нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэх ёстой. Ингэхдээ  эрэн сурвалжлах сэтгүүл зүйн өнгө аяс, чиглэлээр бичигдсэн байхыг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ярилаа.

Сэтгүүлчийн нийтлэл, нэвтрүүлгүүд нь аль нэг сонин, мэдээллийн веб сайтад нийтлэгдсэн байх учиртай. Мөн  телевизээр цацагдсан байх ёстой гэж байна. Ингээд   бүтээлээ хэвлэмэл болон цацагдсан телевизийн нэвтрүүлгийн бичлэгийн хэлбэрээр энэ сарын 23-ны өдрийг  хүртэлх  хугацаанд Авлигын эсрэг Улсын Их Хурлын гишүүдийн бүлэгт ирүүлэх хэрэгтэйг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар санууллаа.

Нийтлэл, нэвтрүүлэг тус бүрээр нь байр эзлүүлнэ. Тэргүүн байр       тус бүр нэг хүн   500 000 төгрөг Дэд байр              тус бүр  1 хүн         300 000 төгрөг

Тусгай байр         тус бүр 4 хүн         100 000 төгрөгөөр шагнаж, урамшуулах юм байна.

Ж.Хишиг
Shuud.mn
Сонин хачин
I never thought I would find such an eveyrady topic so enthralling!
2011-12-30