Хууль бусаар газар худалдан авахгүй байхыг анхааруулав
2012-04-30

Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас хувь хүний зарлалд итгэн хууль бусаар газар худалдан авахгүй байхыг анхаарууллаа. Учир нь сүүлийн үед сонин хэвлэлүүдээр “Тэрэлжид газар зарна” гэсэн мэдээллүүд их цацагдах болжээ.   Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар газрыг дамжуулан ашиглуулах, өөр зориулалтаар ашиглах, бусдад хэсэгчлэн буюу бүтнээр нь шилжүүлэх, түрээслүүлэх, зарах барьцаалахыг хориглосон байдаг. Иймд хууль бусаар газар худалдан авах, хувь хүмүүсийн элдэв зар сурталчилгаанд хууртахгүй байхыг анхаарууллаа.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин