М-Си-Эс Групп ТОП-150 аж ахуйн нэгжийг тэргүүлжээ
2012-05-02

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАТ-ын хамтран зохион байгуулдаг ТОП-150 аж ахуйн нэгжийн шалгаруулалт амжилттай болж, шилдгүүдээ өргөмжлөх ёслолын ажиллагаа өчигдөр болж өнгөрлөө. Өнөө цагт олширсон олон шалгаруулалт, ёслолын арга хэмжээнүүдийн дотроос бүтээсэн ажил үйлс, улс орны хөгжил, ард түмний амьдралд оруулж буй хувь нэмрээр нь аж ахуйн нэгжүүдийг үнэлж, шалгаруулдгаараа энэ арга хэмжээ өргөн агуулгатай, өндөр ач холбогдолтой болдог билээ.  Үндэсний компаниуд, тэр дундаа хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа өргөжин тэлж, мянга мянган ажлын байрыг шинээр бий болгож, улсын төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлж, эдийн засгийн өсөлт, хөгжлийн гол ачааг нуруундаа үүрч яваа билээ. Тиймээс 2001 оноос эхэлсэн  ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалт энэ оноос хүрээгээ тэлж ТОП-150 болж өргөжсөн юм байна. Улс орны эдийн засаг, бизнесийн өсөлтийг харгалзан үзэж энэ жилээс жагсаалтыг ийнхүү өргөтгөснөөс гадна “Авлигын эсрэг хийсэн ажил, санал санаачилга, үр дүн” гэсэн  шалгуур үзүүлэлтийг шинээр нэмж оруулсан байна. ТОП-150 аж ахуйн нэгжүүдийг шалгаруулахад тухайн жилд улсад төлсөн татварын дүн, борлуулалтын хэмжээ, нийгмийн хариуцлага, шинээр бий болгосон ажлын байр, дэвшилтэт технологи нэвтрүүлэлт, компанийн засаглал, санхүүгийн ил тод байдал зэргийг авч үзсэн бөгөөд нийлбэр дүнгээр  М-Си-Эс Групп жагсаалтыг тэргүүлжээ. Энэ нь анх удаа хувийн хэвшил уг жагсаалтыг тэргүүлсэн явдал бөгөөд тус группын хувьд 2011 онд улсын төсөвт 200 тэрбум орчим төгрөгийн татвар, шимтгэл төлжээ. Удаах байруудад Монголын Алт Корпораци, Энержи Ресурс, НИК, Мобиком, Номин Холдинг компаниуд орсон байна. Цаашлаад жагсаалтын эхний 20-д дан хувийн хэвшлийн компаниуд шалгарчээ. ТОП-150 жагсаалтанд багтсан аж ахуйн нэгжүүд 2011 онд нийтдээ 10 мянга гаруй ажлын байрыг шинээр бий болгосны 2 мянга орчмыг нь М-Си-Эс Групп бий болгожээ. Мөн энэ жилийн шалгаруулалтанд “Нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажил, үр дүн” гэсэн үзүүлэлт хамгийн өндөр жинтэй буюу 25 хувийг эзэлсэн байна. Жагсаалтыг тэргүүлсэн М-Си-Эс Группын тухайд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад оролцож, бүрэн шаталтат 50 мянган зуухыг гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулах ажлыг зохион байгуулж, 100 мянган орон сууц хөтөлбөрийн хүрээнд залууст зориулсан бага талбайтай орон сууцны “Шинэ гэр” хорооллыг барьж байгаа зэрэг хийсэн, хэрэгжүүлсэн далайцтай ажлууд нь бодит үр дүнгээ үзүүлж байгааг өндрөөр үнэлсэн байна.                                                                          2011 оны ТОР-150 аж ахуйн нэгж  

1

М Си Эс групп

51

Эрдэнэт хивс ХХК

2

Монголын алт /МАК/ ХХК

52

Монголэмимпекс концерн ХК

3

Энержи ресурс ХХК

53

Хөтөлийн “Цемент шохой” ХК

4

НИК ХХК

54

Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК

5

Мобиком групп

55

ТБД андууд групп ХХК

6

Номин холдинг ХХК

56

УСУГазар

7

Магнай трейд ХХК

57

Дархан дулааны цахилгаан станц ТӨХК

8

Сод Монгол групп

58

Өгөөж чихэр боов ХХК

9

АПУ ХК

59

Тэсо ХХК

10

Вагнер Ази тоног төхөөрөмж ХХК

60

Шивээ овоо ХК

11

Жаст групп

61

Улаанбаатар менежмент ХХК

12

Моннис интернэшнл ХХК

62

Бэрэн групп ХХК

13

Бодь групп

63

Цаст импекс ХХК

14

Жем интернэшнл ХХК

64

Алтай холдинг ХХК

15

Таван толгой транс ХХК

65

Эм Кей Ай ХХК

16

Шунхлай групп

66

Монос групп

17

Петровис ХХК

67

Цахиур ХХК

18

Саусгоби Сэндс ХХК

68

Мера ХХК

19

Скайтел ХХК

69

Волтам ХХК

20

Таванбогд групп

70

Сансар кабель ХХК

21

Ньюпрогресс групп

71

Монгол шуудан ТӨХК

22

М-ойл групп

72

Монроуд ХХК

23

Юнител ХХК

73

Танан импекс ХХК

24

Дулааны IV цахилгаан станц ТӨХК

74

Геомандал ХХК

25

УБ дулааны сүлжээ ТӨХК

75

Дархан Сэлэнгийн ЦТС ХК

26

Оюуны Ундраа групп

76

Хасу Мегаватт ХХК

27

Макс групп

77

Алко групп

28

Цайрт минерал ХХК

78

Бридж групп

29

Хурд групп

79

Техник импорт ХК

30

Нарантрейд ХХК

80

М-Ти-Эс ХХК

31

БСБ сервис ХХК

81

Монмасло ХХК

32

Багануур ХК

82

Космо трейд ХХК

33

Очир ундраа ХХК

83

Намир групп

34

Витафит групп

84

Сээкл ХХК

35

Бимэкс холдинг ХХК

85

БиДиСЕК  ХК

36

Гацуурт ХХК

86

Эрдэнэт Булганы ЦТС ТӨХК

37

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК

87

Мөнхийн үсэг ХХК

38

Дулааны III цахилгаан станц ТӨХК

88

Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ХК

39

Ханбогд кашимер ХХК

89

Монголын цахилгаан холбоо ХК

40

Монгол тамхи Со ХХК

90

Сэргэн мандалт групп

41

Бласт ХХК

91

Тэдмэнт ХХК

42

Монполимет ХХК

92

Одкон холдинг ХХК

43

Говь ХК

93

Глобал бридж ХХК

44

Хера холдинг ХХК

94

Шарын гол ХК

45

UFC групп

95

Ай Энд Эр Монголиа ХХК

46

Монголиан стар мелширс ХХК

96

Боса групп

47

Алтан жолоо групп ХХК

97

Баянгол зочид буудал ХК

48

Очир төв ХХК

98

Хөрст автосервис ХХК

49

Орифлэйм Монгол ХХК

99

Тулга-импорт ХХК

50

Бишрэлт холдинг ХХК

100

Материал импекс ХК

    

Байр

Компаний нэр

Байр

Компаний нэр

101

Б амбууш ХХК

126

Ойн бирж ХХК

102

Бодь автомотив ХХК

127

Балтика Монгол ХХК

103

Касс Таун ХХК

128

Их тэнгэр цогцолбор

104

Цэцэг зочид буудал ХХК

129

Дархан нэхий ХК

105

Альянс-тех ХХК

130

Азийн зам ХХК

106

Нэкст электроникс ХХК

131

Илинкс Экспресс ХХК

107

Их эзэн Чингис групп ХХК

132

Агмарко ХХК

108

Тэс петролеум ХХК

133

Монолаб ХХК

109

Глобал электроникс ХХК

134

Шижир далайн шим ХХК

110

Хатан сүлжээ ХХК

135

Геологийн төв лаборатори ТӨҮГ

111

Монгол гэр, гэрийн иж бүрдэл үйлдвэрлэгчдийн нэгдсэн Холбоо

136

Өдрийн мэдээ ХХК

112

Дарханы дулааны сүлжээ ХК

137

Дархан хүнс ХК

113

Өег ХХК

138

Юнигаз ХХК

114

МЭЗ  ХХК

139

Шимт газар ХХК

115

Бамбай Секьюрити сервис ХХК

140

Монгол 999 үндэсний нэгдэл ХК

116

Ремикон ХК

141

Дорнод гурил ХХК

117

Хаан хүнсХХК

142

Анун ХХК

118

Сантис Эдюкэшнл сервисис ХХК

143

Нэгдэлч ХХК

119

Да хүрээ трэйд ХХК

144

Монтрак групп

120

Тэнүүн Огоо ХХК

145

Хээр адуу ХХК

121

Монмаг ХХК

146

Грэйп сити Монгол ХХК

122

Улаанбаатар принт ХХК

147

Говь гео ХХК

123

Илч түлш ХХК

148

Мост ПСП ХХК

124

Булган Гангат ХХК

149

Цомбо ХХК

125

Тулга Техник ХХК

150

Энсада трактрон ХХК

 

 
Shuud.mn
Сонин хачин