Метронд бөмбөг дэлбэлэх байжээ
2012-05-02

Босни улсаас  АНУ-д цагаачилж байсан Адис Медунжаниныг Нью-Йорк хотын метронд бөмбөг дэлбэлэх нууц хуйвалдаанд оролцсон хэргээр шүүхээс буруутгасан талаар CNN бичлээ. Түүнийг “Аль-Каеда” террорист бүлгийн нэгэн гишүүн гэж үзэж байгаа бөгөөд олноор хөнөөх зэвсэг хэрэглэх гэж байсан, гадны террорист байгууллагыг дэмжин аллага үйлдэх гэж байсан хэмээн буруутгаж байгаа талаар шүүхээс мягмар гаригт мэдэгдсэн юм. Түүний шүүх хурлыг ирэх есдүгээр сарын 7-нд хийхээр төлөвлөсөн байна. Мөрдөн байцаалтын явцад түүний гэм буруутайг нотлох хангалттай баримт олдсон гэнэ. Сэжигтэн өөрийн хоёр найзын хамт Пакистанд очиж байжээ. Адис Медунжанин Талибантай нэгдэх оролдлого хийж байсан ч “Аль-Каеда” бүлэгт элсч, АНУ-д очоод өөрийгөө золиослон Нью-Йоркийн метронд дэлбэрэлт хийх даалгавар авсан тухай прокурорууд хэлсэн юм. Харин түүний өмгөөлөгч нь Адис Медунжаниныг жихадын зарим үзэл суртлыг биелүүлэх гэсэн дэврүүн хүсэлд автсан хэмээжээ.
Shuud.mn
Сонин хачин
MOHAMMED:
BID YALNA BID BUGDIIN USTGANA ALLAH AKBAR!!!
2012-05-05
Enkhe:
Muusain hognuud alkham tutamdaa butelgui baigaasai.
2012-05-03
mongol:
Ene laluud bytehgyi ee neeree yanaa
2012-05-02