Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар прокурорууд номын дуу сонслоо
2012-05-02

Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын хэлтэс авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх , соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран өчигдөр “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийг хэрхэн мөрдөж ажиллах талаар УЕПГ-ын нийт прокурор ажилтнуудад хичээл зааж сургалт явууллаа.

Сургалтыг АТГ-ын Урьдчилан сэргийлэх , соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн эрхлэн явуулж дээрхи хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллахад анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж ,прокурор ажилтнуудын сонирхсон асуултанд хариулт өгч ,зохих гарын авлага материал өглөө.

Сургалтын явцад ашиг сонирхолын зөрчил гэж юу болох, нийтийн албан тушаалтанд хэн хамрагдах, энэ хуулийн дагуу төлбөр, бэлэг ,хандив авахтай холбоотой ямар хязгаарлалт бий болсон, албаны мэдээллийг ашиглахтай холбогдсон хориглолт зэрэг асуудлыг дэлгэрэнгүй  байдлаар тайлбарласан нь чухал ач холбогдолтой боллоо.

Цаашид хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтарсан сургалт явуулахаар ярилцаж шийдвэрлэжээ.

 
Shuud.mn
Сонин хачин
Orgil:
Xuuli zuin yamand xamt ajillaj bailaa. Ix chambai xuuxen dee. Ajliin amjilt xusie
2012-05-14
bayarmaa:
mundag emegtei shuu.
2012-05-03