Дархан хот байгуулагдсаны 50 жилийн ойн мэндчилгээ
2011-10-17

Найрамдлаар овоглосон Дархан хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн өдрийг тохиолдуулан төрөлх хотынхоо хөгжлийн түүхийг бичилцэж яваа эрхэм танд баярын мэнд хүргэхийн ялдамд эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Одоогоос 50 жилийн тэртээ 1961 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Давхарын төмөр замын жижиг станцын дэргэд барилгын материалын баялаг түүхий эдийн орд газрыг түшиглэн Дархан хотын суурийг анх тавьсан түүхтэй билээ.

Монгол улс НҮБ-д элсэж байсан тэртээх он жилүүдэд дэлхийн бүү хэл эх орныхоо газрын зурагт ч нэр нь тэмдэглэгдээгүй Дархан хот өнөөдөр найдвартай баталгаатай эрчим хүчний хангамж, дэд бүтцийн хөгжлөөрөө Монгол улсад тэргүүлж, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, аж үйлдвэр, худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуй зэрэг нийгэм соёлын бүх салбар хөгжсөн том хотын нэг боллоо. Хүний амьдралын ахархан хугацаатай тэнцэх энэ 50жилийн хугацаанд Дархан-Уул аймаг маань өөрсдийн бүтээлч, хөдөлмөрч хамт олны дотроос Монгол улсын Хөдөлмөрийн баатар 17, Гавьяат цолтон 42, Төрийн соёрхолт 6-г төрүүлсэн нь өнөөгийн Дархан-Уул аймгийнханы зүй  ёсны бахархал болж байдаг.

Та бүхний хичээл зүтгэл, төрөлх хотынхоо төлөө гэсэн сэтгэл зүрх, нөр их хөдөрмөрөөр богино хугацаанд сүндэрлэн боссон Дархан хот өнөөдөр Монгол улсын эдийн засаг, нийгмийн хоёрдогч томоохон хот болон хөгжиж чадсан нь Дарханчуудын бахархал билээ. Хотын маань нэр хүнд Монгол улсад төдийгүй гадаад олон оронд найрамдал хамтын ажиллагаа, ах дүүгийн харилцаагаар тодорхойлогдож дэлхийд нэрлэгдэх хот болж чадлаа.

Төр, иргэдийн холбоо улам бэхжиж, түмэн олны маань үйлс өөдрөг байж, хамтын хүч, хамтын бодол санаа, хамтын хөдөлмөрийн үр шим нь иргэн бүрийн заяаг түшиж, айл бүхэнд аз жаргал авчрах болтугай. Дархан хот маань үеийн үед цэцэглэн хөгжих болтугай.

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга   Л.Гүнчин Засаг дарга Г.Эрдэнэбат

Shuud.mn
Сонин хачин
sn bna u Gunchin zahirlaa.TZUXInstitutiin 3 dahi tugsugch negen shavias ni mend hurgej bna. Turiin Udirdlagiin menejeriin angi O.Enkhtugs Korea-s
2011-12-17
hi
2011-12-17
Sain bna uu Gunchin bagshaa. Shavi chini Amerikiin Virginia mujaas mendchilj bna. 10-a 1985 on P. Oyunchimeg
2011-11-22
Darhan hotiin zasag darga G.Erdenebatad"yunii omno darhan hotiin 50-n jiliin oin mend hurgie. Tus hotod orshin suugch Batsaihan tuunii ehner Altai nariin barij baigaa huuchin buulgasan 5-n dawhar ugsarmal barilgiin hugarhai salj unah shahsan fanel edelhuuneer oron suutsnii barilga bariulan ard irgedees zahialga awan huurch baina.Ug barilagiig UB hotiin ugsarmal barilga barij baisan mergejiliin ugsraltiin barigad hiij guitsetgeh hugatsaandaa shaardlaga hangahgui hugarhai fanel edelhuuniig solij ogohiig shaardsan bolowch Batsaihan Altai nar ni gesen shaardlaga tawij baisan. Ug barilga ni aguulah owsnii sarawchtai adiltgah argagui hun suuh oron bair boloh tul zasag darga ta ooriin erh medliin daguu anhaaral tawij zohih mergejliin humuuseer dugnelt garguulna gedegt itgej baina. Bi barilgiin injiner mergejileer 30 garan jil ajillaj baiga tul sanaa zowon iinhuu zasag darga tanid handaj baina.UB hot 13-r horoo holboo barih utas! 88955267 O.zorig
2011-10-28
darhan hot baiguulagdsanii 50 jiliin oin mendiig bvh darhanchuuddaa hvrgie
2011-10-17