Өнгөрсөн долоо хоногт БЗД-ийн нутаг дэвсгэрт галын 5 дуудлагатай байлаа
2011-10-17

2011.10.10-ны өдрийн 09.00 цагаас 2011.10.17-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд Дүүргийн нутаг дэвсгэрт гал түймрийн 5 дуудлагатай  байлаа.

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 698 дугаар “Аттестчилал зохион байгуулах тухай” захирамжийн дагуу холбогдох хэлтэс албадуудтай хамтарсан шалгалтаар явж, 80 зочид буудал, дэн буудлыг шалгаж ажиллалаа. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргын 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 119 дүгээр “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах ажлын хэсэг байгуулах тухай” тушаалын дагуу гал түймрийн улсын хяналтын байцаагч шадар ахмад Ж.Жаргалсайхан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллан илтгэх хуудсыг НОБГ-т хүргүүлсэн. Дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 442 дугаар захирамжийн дагуу ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Намъянжүгийн гудамж орчмоор шалгалт хийж, тайлан мэдээгээ ҮҮХ-т хүргүүлсэн.

2011 оны 10 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Германы зочид төлөөлөгчид байрлахтай холбогдуулан Хан палас ХХК-ийн “Кемпински” зочид буудалд гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч шадар ахмад Л.Цэрэндорж галын аюулаас урьдчилан сэргийлэх шалгалт хийж, илтгэх хуудсыг НОБГ-т хүргүүлсэн.

2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Томоохон худалдааны төвүүдийн “3ам гарц” нэгдсэн шалгалтын удирдамжийн дагуу дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа 8  объектод шалгалт хийж, илтгэх хуудсыг ОБЕГ-т хүргүүлсэн.

ХОЁР. ГАМШИГ ОСОЛ, ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГААР  АЖИЛЛАСАН БАЙДАЛ 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо 3 дугаар хэсэг Баянбулагийн 27 тоотод гэр, 22 дугаар хороо зүүн Алтан-Өлгийн 29 дүгээр гудамж 495 В тоотод 3х4 хэмжээтэй байшин шатаж, иргэн Д.Машбат/ 38 настай/, Ц.Батцэцэг /42 настай/ нар нас барсан. 14-ний өдөр 2 дугаар хороо Их Дарь-Эхийн 3-98 тоотод гэр, 2 дугаар хороо Их Дарь-Эхийн 3-103 тоотод дэлгүүр, 15-ны өдөр 8 дугаар хороо Данзангийн гудамж 65 тоотод сендвичэн граж, машин шатсан гэсэн дуудлагаар гарч тус тус унтрааж ажилласан. ГУРАВ. ГАМШИГ ОСОЛ, ГАЛ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР Өнгөрсөн хугацаанд Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч шадар ахмад Л.Цэрэндорж, шадар ахмад Ж.Жаргалсайхан, Гал түймрийн хяналтын туслах байцаагч дээд түрүүч А.Бакытхан нар 45 аж ахуйн нэгж байгууллага, 30 айл өрхөд гал түймэр гамшиг ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, нийт 122 зөрчил илрүүлж, 26 зөрчлийг газар дээр нь арилгуулж, заавал биелүүлэх албан шаардлага 6, мэдэгдэл 10 бичиж ажилласан.

Мөн байгууллага, аж ахуйн нэгж иргэдийн хүсэлт мэдээллээр 3 удаа шуурхай шалгалт хийж ажилласан. 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ангийн захирагч шадар ахмад А.Амартүвшин, гал түймрийн хяналтын туслах байцаагч дээд түрүүч А.Бакытхан нар “Чингис” зочид буудалд тактикийн сургууль зохион байгуулж, 100 хүн оролцлоо.

Shuud.mn
Сонин хачин