Албан ёсны айлчлал хийлээ
2012-05-03

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий Прокурор Рашитжон Хамидович Кадировын урилгаар Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн Зөвлөх Д.Дорлигжав тэргүүтэй төлөөлөгчид  өнгөрөгч дөрөвдүгээр  сарын 24-29-ний өдрүүдэд БНУзбекистан Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын явцад хоёр орны Ерөнхий Прокурорын газруудын хоорондох уламжлалт харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, цаашид хамтран ажиллах тухай протоколд хоёр тал гарын үсэг зурлаа. Энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав тэргүүтэй төлөөлөгчид БНУзбекистан Улсын нийслэл Ташкент хот болон Самарканд, Бухара хотуудад зочилж түүхэн дурсгалт газруудтай танилцсан байна. БНУзбекистан Улс бол Дундад Азид төдийгүй дэлхийд хөвөн тариалалт,үйлдвэрлэлтээрээ нэрд гардаг бөгөөд түүнчлэн өөрийн автомашины үйлдвэрлэлтийг амжилттай хөгжүүлж буй орон юм. Монгол Улс, БНУзбекистан Улс хоёр олон жилийн уламжлалт өргөн харилцаатай явж ирсэн улсуудын хувьд БНУзбекистан Улс оюутан сургалтын хүрээнд манай Монголын олон залуусыг  Их, Дээд, тусгай мэргэжлийн сургуулиуддаа сурган, төгсгөж байжээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав Монголын Жудо Бөхийн Холбооны Дэд Ерөнхийлөгчийн хувьд БНУзбекистан Улсын Ташкент хотноо болсон Ази Тивийн Жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд манай багийг тэргүүлэн оролцсон байна.    
Shuud.mn
Сонин хачин