Газрын тосны талаар уулзалт ярилцлага өрнүүлэв
2012-05-03

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газар, аймаг, орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл, иргэд, тухайн орон нутагт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компаниудын хамтран  “Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт уулзалт, ярилцлагыг зохион байгуулжээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уг уулзалтыг  энэ удаад Дорноговь аймгийн Сайншанд хот, Дорнод аймгийн Чойбалсан хот, Сүхбаатар аймгийн Онгон суманд болсон байна. Уулзалтад ЭБЭХЯ, НХХЯ, Газрын тосны газар, МХЕГ, Авто тээврийн газар, Цөмийн энергийн газар зэрэг яам, агентлагууд, аймгийн ЗДТГ, МХГ, БОАЖГ, Цагдаагийн газар, Гаалийн газар, Онцгой байдлын хэлтэс, Тагнуулын хэлтэс, Татварын хэлтэс зэрэг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл, сум, багийн засаг дарга нар, байгаль орчны байцаагчид, иргэд, газрын тосны гэрээлэгч нийт есөн компанийн удирдлага, төлөөллүүд оролцсон байна. Орон нутгийн удирдлага, сум, багийн засаг дарга нар, иргэдийн зүгээс Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдаж мөрдөгдөх хугацаа, газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанаас тухайн орон нутгийн хөгжлийг дэмжих хөтөлбөрт оруулах хувь нэмэрийн талаар түлхүү ярилцсан бйана. Мөн боловсруулах үйлдвэрийн явц, газрын тосны салбарт орон нутгийн иргэдийг мэргэшүүлэх, ажлын байраар хангах төлөвлөгөө, гэрээлэгч компаниудын хайгуул, олборлолтын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт зэрэг асуудлыг голчлон тавьсан бөгөөд яам, агентлагийн төлөөллүүд болон мэргэжлийн байгууллага, компанийн удирдлагууд тухай бүр сонирхсон асуултад хариулт өгч, харилцан санал, мэдээлэл солилцлоо.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин