Дөрөв дэх засаглалынханд Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүллээ
2012-05-03

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, ажиллагсад Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. ЮНЕСКО-гийн Ерөнхий Ассемблейн 1991 онд ху­ралдсан чуулганаас гаргасан зөвлөмжийн дагуу 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас жил бүрийн 5 дугаар сарын 3-ныг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” хэмээн тунхагласнаас хойш дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй сэтгүүлчид энэ өдрийг өргөн тэмдэглэж заншжээ. Хэвлэлийн эрх чөлөөний мөн чанарыг ухамсарлах, мэргэжлийн ёс зүйгээ дээдлэх ёстойг сануулах зорилго бүхий энэ өдрөөр Монголын сэтгүүлчид ч мэргэжил нэгт дэлхийн андуудтайгаа дуу хоолойгоо хүчтэй нэгтгэж ирлээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг энэ жил “ШИНЭ ДУУ ХООЛОЙ: Хэвлэлийн эрх чөлөө нийгмийн өөрчлөлтөд хувь нэмэр оруулах нь” сэдвийн дор тэмдэглэж орон орны ган үзэгтнүүд нэгдэж байна. Монгол Улсын Засгийн газар хэвлэлийн эрх чөлөөг хангах, хараат бус сэтгүүл зүйг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн төлөө хэвлэл мэдээллийн салбарын бүхий л байгууллагуудтай нээлттэй, ил тод  хамтран ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг санаачлан УИХ-аар 2011 онд батлууллаа. Мөн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаад байна. Энэхүү хуулийн төслийг ойрын хугацаанд батлан гаргах нь хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаа, цаашдын хөгжилд ихээхэн хувь нэмэртэй юм. Энэчлэн ард түмний дуу хоолой, чөлөөт индэр болсон дөрөвдэх засаглалаа улам хөгжүүлэх, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгохын төлөө төр, засгийн зүгээс анхааран ажиллаж байна. Монгол оронд чөлөөт хэвлэл хөгжиж, хэвлэлийн салбар өргөжиж, дөрөвдэх засаглалынхаа үүргийг нэр төртэйгээр биелүүлж ирсэн. Гэсэн ч олон улсын байгууллагын дүгнэлтээр манай улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд багтсан хэвээр байна. Ардчилал, эрх чөлөөний хэмжүүр болсон чөлөөт хэвлэлийн дархлааг бэхжүүлж, хэвлэл мэдээллийн “Бүрэн эрх чөлөөтэй” улс хэмээн бардам хэлэх өдрийг бэлгэдэн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе.   Ёс зүйтэй чөлөөт хэвлэл улам хөгжиж, сэтгүүлч Та бүхний үг үнэн, үзэг хурц байх болтугай.  

Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд

 

 
Shuud.mn
Сонин хачин
зочин:
монголыг бузарласан гайтай энэ чөтгөр далд ороосой,харахаас зэвүүн муу ёрын амьтан
2013-06-05
zochin:
Muu bilduuch mgliig luuvardsan novshnuudiin neg
2012-07-31
odnoo:
aimar shouchin shvv. saihan ineegeed l. bvh zvil deer ooriinhoo zurgiig bairluulaad l . tsag hugataa tvvh bolon vldeheer ineeseer l bgaarai ta.
2012-05-12
С.Батболд Н.Энхбаярын араас шорон явах нь цаг хугацааны л асуудал.
2012-05-04
Уншигч:
Өглөө болгон мэнд хүргэж бай мал Батболдоо. Сонгууль дөхөхөөр жүжиглэхээ санаа юу?
2012-05-03
chinggis-udgan.blogspot.com:
Тэнгэр монгол газар
2012-05-03