Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй цагдаагийн экс дарга нар болох хошууч генерал Ч.Амарболд нар Монголын өмгөөлөгчдийн холбооноос танилцуулсан 1000 гаруй өмгөөлөгчөөс тус бүр гурван өмгөөлөгч сонгон танилцаж эхэлсэн байна.
Тэд өмгөөлөгчөө сонгож эрх зүйн туслалцаа авах хүсэлтэй байгаа илэрхийлбэл шүүх хурлын тов гарах юм.
Өмнө нь хэд хэдэн удаа товлогдсон шүүх хурлын үеэр цагдаагийн экс дарга нарын өмгөөлөгчид үйлчлүүлэгчээсээ татгалзсан, түүнчлэн МӨХ-носс өмгөөлөгч томилсон зэрэг асуудлууд гарч хурлын тов хойшилсоор байсан юм.