СЕХ-ны гишүүдийг томилох эсэх асуудлыг хойшлууллаа
2012-05-04

Сонгуулийн ерөнхий хорооны таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар уг албан тушаалд нэр бүхий хүмүүсийг дэвшүүлэх эсэхийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. УИХ дахь Ардчилсан намын зүгээс бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон таван хүнээс Мэндсайхан, Пүрэвсүрэн нарыг улираан ажиллуулах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан. Харин өнөөдрийн хуралдааны үеэр Гаалийн ерөнхий газрын дарга Л.Цэвээнжав, Үндэсний статистикийн хорооны дарга  Б.Эрдэнэсүрэн нарын нэрийг оруулж ирж байгаа талаар мэдээлсэн юм. Дээрх мэдээллийг сонссон УИХ дахь Ардчилсан намын гишүүд “УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар ч ороогүй, хаанаас ямар зарчмаар оруулж ирж байгаа нь тодорхойгүйгээр гэнэт ийм асуудал оруулж ирлээ. Энэ асуудлыг УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар оруулсны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх нь зүйтэй” гэдэг санал гаргав. Ингээд уг саналын дагуу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдсаны дараа уг асуудлыг хэлэлцэхээр тогтлоо. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин
уншигч:
Үйл ажиллагаа явуулах бүхэн эрхгүй хүмүүс ажлаа хийгээд, гаргасан шийдвэр нь тэгээд нөгөө хуулийн ёсоороо хүчин төгөлдөр байх юм болов уу? юу гэж ойлгох вээ
2012-05-04