Б.Гангаамаа Маккинлид төрийнхөө далбааг мандуулна
2012-05-04

Монгол Улсын Гавъяат тамирчин Б.Гангаамаатай ярилцлаа.   -Таныг Хойд Америкийн хамгийн өндөр ууланд ээлжит авиралтаа хийх гэж байгаа гэж сонслоо.Энэ авиралтынхаа талаар тодруулахгүй юу? -Хойд Америк тивийн хамгийн өндөр уул болох Маккинли ноён оргилд авирахаар маргааш эх орноосоо мордох гэж байна. Энэ ууланд манай улсаас нэг л хүн авирсан нь Монгол Ул­сын Гавъяат тамирчин Г.Өсөхбаяр. Би хоёр дахь хүн нь буюу анхны эмэгтэй уулчин болж энэ оргилд төрийнхөө далбааг мандуулах гэж зорьж байна. Маккинли бол дэлхийн хамгийн өндөр долоон оргилын нэг. -Багийнхаа бүрэлдэхүүнийг танилцуулахгүй юу? -Монголоос би ганцаараа  явж байгаа. Тэнд очоод олон улсын багт орж явна. Эверестэд олон улсын багт орж явсантай адил гэсэн үг. Манай баг зургаан уулчин, хоёр хөтөчөөс бүрдэж байгаа. Одоогоор аль аль орны хүмүүстэй нэг баг болох нь тодорхойгүй байна. Үүнийг очсон хойноо л мэдэх боломжтой байдаг юм.   -Авиралт хэдэн өдрийн турш  үргэлжлэх вэ? -Авиралт тавдугаар сарын 10-31-ний хооронд явагдана.    - Маккинли оргилын өндөр нь хэдэн метр вэ? - АНУ-ын Алеск мужид оршидог энэ уул далайн түвшнээс дээш 6194 метрийн өндөрт байдаг. Гэхдээ хүмүүс өндрийн сончихоод Эвересттэй харьцуулаад гайгүй юм байна гэж бодоод байдаг. Тийм биш. Энэ ууланд авирахад их хэцүү байдаг. Оргилд хүрэх зам их хүнд, Дээрээс нь маш их цастай. Түүнчлэн тусгайлан ачаа үүрэгч гэж байхгүй болохоор би өөрөө ачаагаа үүрч явна. Ойролцоогоор 40 гаруй кг ачаа үүрч гарна. Тиймээс хүнд хэрнээ маш хариуцлагатай авиралт байх болно. -Бэлтгэлээ хаана базаав? -Ерөнхийдөө бэлтгэлээ Улаанбаатар, Эрдэнэт хотод л хийлээ. Тэгээд өнгөрсөн хоёрдугаар сард Африк тивийн ноён оргил Килиминжарод гарсан минь том бэлтгэл болж байна.   -Эверест, Килиминжарогоос гадна ямар ямар ууланд авчирч байснаа сонирхуулаач, мэдээж монголынхоо ноён оргилуудад олонтоо гарсан биз дээ? -Монголынхоо бүх ноён оргилуудад авчирсан. Түүнээс Таван богдод 41  удаа авирсанаас ноён оргил болох Хүйтэнд 24 удаа гарсан. Ганцаарчилсан гадаад авиралтыг дөрвөн удаа хийж, өвлийн авиралтыг гурван удаа хийсэн. Үүнээс Эверест, Килиминжарогоос гадна Европын ноён оргил Эльбрус, Түвдийн Күэзи, Казакстаны Актру нарыг нэрлэж болно. - Та түрүүн дэлхийн долоон өндөр оргил байдаг гэж ярьсан. Та эдгээрээс хэдэд нь гараад байна вэ? - Энэ удаагийн дөрөв дэх нь . -Тэгвэл үлдсэн гурван оргилд нь хэзээ гарах төлөвлөгөөтэй байгаа вэ? - Мэдээж энэ ондоо багтаагаад 5,6 дахь оргилд нь гарчих юмсан гэж бодож, төлөвлөж байна. Гэхдээ хэлж мэдэхгүй юм. Юуны өмнө Маккинли оргилдоо амжилттай авираад ирэх юмсан л гэж бодож байна. Хамгийн гол уулчин хүнд амжилт гаргахад хамгийн гол зүйл бол санхүүгийн асуудал байдаг. Энэ удаа намайг ивээн тэтгэж байгаа Улаанбаатар хотын Завханчуудын холбоо, Очирваань холбоо, Завхан аймгийн оюутан залуучуудын холбооныхондоо, бусад хүмүүст баярлаж байгаагаа энэ дашрамд хэлмээр байна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Гангаадаа амжилт хүсье, Гэхдээ явахдаа битгий ярилцлага энэ тэр өгч бай, ирээд ярь.
2012-05-05
delhiin hamgiin ondor 8000-s 14 uul baidag,ted nart garah heregtei, uunees hamgiin hetsuu n K2 gedeg orgil. Gangaamaad amjilt husie.
2012-05-05
гангаамаа тэрийг мэдэлгүйдээ, харин наадуул нь хэвэлд редакторлохдоо л гол утгыг нь алдагдуулаад иймэрхүү бантан шиг юм хөврүүлчээ биз дээ...
2012-05-04
snooker:
Гангаамаадаа амжилт хүсье. Гэхдээ сэтгүүлч жаахан хэтрүүлсэн байлгүй дээ. харин самар зөв бичиж ээ. Маккинли Хойд Америк тивийн хамгийн өндөр уул. Уулчдын дунд бүх тивийн өндөр уулуудад авилралт хийнэ гэсэн төсөл хэрэгжүүлэх явдал нь түгээмэл байдаг. Их л мөнгө орно доо. Зарим нэг өөрөө мөнгө идэж байхаар Монголоо дуурсгаж байгаа хүмүүстэй тусалж хуваалцаж баймаар юм. Монголоос хараахандаа хэн ч ингэж чадаагүй байгаа. Манайхаас Өсөхөө Гангаамаа үзэж байна даа.
2012-05-04
уулын орой дээр туг хатгах хэрэг байдаг юм уу. тийм л хэрэгтэй юм бол нисдэг тэргээр хэдхэн минутанд хатгаж орхино биз дээ.
2012-05-04
Самар:
Уулын нэр буруу байна. МакКинли буюу нутгийн нэр нь Денали гэнэ. Дэлхийн 7 өндөрийн нэг бишээ. 7 тивийн нэг нь. Дэлхийн хамгийн өндөр 8000 метрээс дээш өндөртэй 14 уулын тоонд энэ уул багтахгүй билээ. Гангаа эгч мэдлэггүй гэж бодоё гэтэл сэтгүүлчид нь ийм мангар байж болохгүй дээ. Амжилт хүсье аль алинд нь.
2012-05-04
гангаамаа тэрийг мэдэлгүйдээ, харин наадуул нь хэвэлд редакторлохдоо л гол утгыг нь алдагдуулаад иймэрхүү бантан шиг юм хөврүүлчээ биз дээ...
и:
энэ бүсгүйн амжилтыг үнэлэх хэрэгтэй дээ,
2012-05-04