Улаанбаатар
Мэс заслын эмч нар туршлага солилцоно
2012-5-4

Эрүүл мэндийн яамнаас 2012 оныг “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн хэмжээнд  Мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах ажлыг эхлүүлжээ. Энэ хүрээнд “Мэс заслын тусламж үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт үзүүлэх сургуулийг энэ сарын 7 –ний өдрийн 13.00 цагт  “Гурван гал” эмнэлэгтэй хамтран  зохион байгуулах юм байна.   Үзүүлэх сургуулиар “Гурван гал” эмнэлгийн мэс заслын тасгийн  үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ  мэс заслын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарах асуудлууд, эмнэлгээс шалтгаалсан халдварын өнөөгийн байдал, сэргийлэх арга хэмжээ зэрэг сэдвээр сургалтууд хийгдэнэ. Ингэснээр мэс заслын эмч мэргэжилтнүүдийг орчин үеийн эмчилгээний арга техник, технологитой танилцуулж, мэдлэг мэргэжлийг нь тодорхой хэмжээгээр сайжруулах, харилцан бие биенээсээ туршлага судлан хамтран ажиллахад боломжийг нээх аж.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин