ХАА-н тооллогын сургагч багш нарын сургалтад хамрагдав
2012-05-04

Хөдөө аж ахуйн энэ оны улсын тооллого энэ сарын 25-ны өдөр орон даяар эхлэх гэж байна.  Монгол Улсын “Статистикийн тухай” хуулинд Хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг 10 жил тутамд завсрын тооллого, судалгааг таван жил тутамд явуулахаар заасан байдаг. Үүний дагуу ХАА-н тооллого, түүвэр судалгааг энэ сарын 25-наас ирэх сарын 15-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулах тухай Засгийн газрын 137 тоот тогтоолын дагуу тооллогыг зохион байгуулах Улсын комисс байгуулагдсан. Бэлтгэл ажлын хүрээнд ХАА-н тооллогын сургагч багш нарын сургалт өнгөрсөн өдрүүдэд болж өнгөрлөө. Манай Улсын хувьд ХАА-н тооллогыг анх удаагаа явуулж байгаа бөгөөд тооллогын үр дүнд хөдөө аж ахуйн салбарын үндсэн үзүүлэлтүүдээс гадна хөдөөгийн хөгжил, байгаль орчин, ус, газар ашиглалт, цөлжилт, загас, ойн аж ахуйн талаархи мэдээлэл, хүнсний хомсдол, хангамж, санхүү, мал эмнэлгийн үйлчилгээ зэрэг бусад нэмэлт мэдээллийг цуглуулах боломж бүрдэж байгаа юм байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин