ХБНГУ-ын Элчин сайдыг хүлээн авч, уулзав
2012-05-06

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд П.Шаллерийг 2012 оны 5 дугаар сарын 3-нд хүлээн авч уулзав. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд хийгдсэн төрийн өндөр дээд хэмжээний айлчлалуудын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ТНБД Б.Батхишиг, Элчин сайд П.Шаллер нар дэлгэрэнгүй санал солилцож, Монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар ярилцав. Мөн уулзалтын үеэр Герман Улсын орчин үеийн дэвшилтэт технологийг манай орны уул уурхайн салбарт нэвтрүүлэх хүсэлтэй байгааг Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг тэмдэглэв гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Shuud.mn
Сонин хачин