Хөдөөгийн амьдрал нэг л намуухан тайван. Айлын аав хонь малаа адуун сүргээ эргүүлж, , харин ээж нь хүүхдүүдтэйгээ гэрийн ажлаа амжуулж гэртээ өнжинө. Их хотын хөл хөдөлгөөн, өнгө гэрэл алагласан эрээн мяраан гудамжинд өдөр хоногийг өнгөрүүлдэг хотынхонд хөдөөгийнхөний амьдрал уйтгартай, ядаргаатай санагдаж ч магадгүй. Гэвч тэд эрүүл агаарт үр хүүхэдээ өсгөн, торниулж, өөрсдөө өдөржин борив бохисхийлгүй хөдөлмөрлөж, халуун хошуутай малынхаа тоо толгойг нэмэгдүүлэн сэтгэл тайван сайхан амьдарч байна. Хөдөө талын салхийг сэвэлзүүлэн гүйх улаан хацартай бяцхан үрс, тал шигээ уужим сэтгэлтэй, моринд эрэмгий, малдаа хайртай, жинхэнэ монгол эр хүн болон өсч өндийх цаг удахгүй биз ээ...
Гэрэл зургийг Н.Ариунаа