Шаардлага хангахгүй бүтээгдэхүүн худалдаалж байжээ
2012-05-07

Мэргэжлийн хяналтын байцаагчид Дорнод аймгийн Сэргэлэн, Цагаа-Овоо, Баян-Уул, Баяндун сумын худалдаа үйлчилгээний газруудад худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний худалдаалалт, хадгалалт, борлуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Энэхүү шалгалтад 56 аж ахуй нэгж, иргэнийг хамруулсан байна. Шалгалтын явцад  хүнсний дэлгүүрүүд хүнс, бараа холилдсон, хадгалах хугацаа дууссан чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан, худалдаа эрхлэгчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй зэрэг зөрчил илэрчээ. Мөн 0,025 мм болон түүнээс бага зузаантай нийлэг хальсан уутыг баглаа боодлын зориулалтаар хэрэглэсэн, дүнсэн тамхи задалж худалдаж байсан нь тогтоогджээ. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг үндэслэн 13 акт, хоёр албан шаардлага үйлдэж, 845400 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, хадгалалтын хугацаа дуусч чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй 724 ширхэг, 74,2 литр, 866390 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгах арга хэмжээ авсан байна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
suuts.mn sait ruu zochilooroi. 1943 utsan deer tand oron suutsnii talaarh delgerengui medeelel ugj baina. AMJILT
2012-05-07