Рио Фердинанд: Миний тухай бичээд буй бүхнийг тоохгүй байгаа
2011-10-17

Английн “Манчестер Юнайтед”-ын хамгаалагч Рио Фердинанд хэвлэлийнхэн сүүлийн үед түүний тухай шаагилдах нь их болсон талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. “Хэвлэлээр юу гэж бичиж буйг нь би тоохгүй байгаа. Надад юу ч гэсэн бичсэн хамаа алга. Тийм ээ, намайг Английн шигшээд дуудаагүй. Үүнтэй эвлэрээд цаашид бэлтгэлээ сайн хийж, дараагийн тоглолтоо л бодох ёстой. Би сэтгэл санаагаар унаж, шигшээд дуудсангүй гэж нойроо алддаг эр хүн биш ээ. Хөлбөмбөгчийн замналын минь туршид энэ мэт зүйл чамгүй таарсан. Би иймэрхүү шүүмжлэл, илүү хошуунуудад тоглолтоороо л хариу барьдаг. Би өөрийгөө юу чадахаа сайн мэднэ. Өөртөө бүрэн итгэлтэй хүн” гэж Рио Фердинад хэлсэн байна.

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин
rio angliin shigsheed hereggviee.manudaa l vldeh yumaa bodson deer.tegehgvi bol odoo manudaa ch gologdono shvv
2011-10-20