Замын цагдаагийн газраас мэдэгдэл хүргүүллээ
2012-05-07

 Нийтийн эзэмшлийн замаар хүнд даацын ачааны автомашинууд явснаар замыг эвдэж сүйтгэж байгаа билээ. Тиймээс ачааны автомашинуудыг жингээс нь хамаарч хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсын стандарт “MNS4598:2003”, “MNS4598:2011” “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлагад нийцсэн тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцуулж байгаа юм.

Гэтэл Авто тээврийн газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Авто тээврийн тухай хууль болон “MNS4598:2003”, “MNS 4598:2011” Монгол улсын стандартын шаардлагыг зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгон замын хөдөлгөөнд оролцуулж байна.

Иймд стандартын шаардлага зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүй байх, олгосон улсын дугаараа хураах арга хэмжээ зохион байгуулж ажиллахыг Замын цагдаагийн газраас Авто тээврийн газарт мэдэгдэл хүргүүлсэн байна. Уг мэдэгдэлд дурдаснаар “Улсын хэмжээнд одоогийн байдлаар нийт 486899 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 123753 нь ачааны автомашин  байна. Энэ нь улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 25.4%-ийг ачааны автомашин эзэлж байна. Үйл ажиллагааны орлого, ашиг бодож бага зардлаар их ачаа тээвэрлэх зорилгоор Монгол Улсын стандартын шаардлага хангахгүй хүнд даацын ачааны автомашин импортоор их орж ирэх болсон. Ингэхдээ нэг тэнхлэгт ноогдох зөвшөөрөгдөх ачаалал 2-4 дахин хэтэрсэн автомашинууд орон нутаг, хот хоорондын замуудад тээвэрлэлт хийж байгаагаас Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Дорноговь, Нийслэлд Биокомбинат, Хүй долоон худаг болон Нисэх, Гандийн гудамж, Нарны зам, мөн шинээр ашиглалтанд хүлээн аваад 8 сар болсон ТЭЦ4-ийн урд шинэ зам гэх мэт олон замууд эвдрээд байна. Хөрөнгө оруулалтын 250 тэрбум гаран төгрөгөөр байгуулсан замуудыг их ашиг, орлого олох зорилготой ачааны автомашинууд эвдэж, гэмтээж байна. Үүний улмаас замын нөхцөлөөс шалтгаалан 2010 онд гарсан ослыг 2011 онтой харьцуулахад 82.7%-иар ихэссэн байна.

Замын нөхцөлөөс шалтгаалан хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохирол учирсан ослыг гаргуулахгүй байх хууль, стандарт нь байгаа  бөгөөд түүнийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажил хангалтгүй байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 äóãààð ç¿éëийн 1-д “Óëñûí ñòàíäàðòûí øààðäëàãûã õàíãàñàí ¿ç¿¿ëýëò á¿õèé òýýâðèéí õýðýãñëèéã Ìîíãîë Óëñàä àøèãëàõûã çºâøººðíº.”, Авто замын тухай хуулийн 15.1.1-д “Авто тээврийн хэрэгсэл саадгүй, аюул осолгүй зорчиход авто зам, замын байгууламжийг бэлэн байлгах”, Авто тээврийн хуулийн 17 дугаар зүйлийн 4-д “Ашиглагдаж байгаад импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг техникийн оношлогоонд оруулж, стандартын шаардлага хангуулсны дараа улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгоно.”, 21 дүгээр зүйлийн 1-ийн 1-д “хууль тогтоомж, түүнд нийцүүлж автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан стандарт, дүрэм, журмыг сахиулах;”  гэж заасан байгаа.

 Монгол улсын стандарт “MNS4598:2003”, “MNS4598:2011” “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-д:

5.8. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр улс хоорондын болон дотоодын харилцаанд тээврийн үүрэг гүйцэтгэх автотээврийн хэрэгслийн жин 1-р хүснэгт, оврын зөвшөөрөгдөх дээд хэмжээ 2-р хүснэгтэд заасан хэмжээнд байна. Үүнд:

5.8.1. Автотээврийн хэрэгслийн бүх жин ба уртын зөвшөөрөгдөх дээд хэмжээ

5.8.1.1. Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь:

1-р хүснэгт - Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ

Тээврийн хэрэгслийн төрөл Бүх жин, т
1 Хоёр голтой автотээврийн хэрэгсэлд 18
2 Гурван голтой тээврийн хэрэгсэлд 24
3 Дөрвөн голтой автотээврийн хэрэгсэлд 38
4 Таван голтой автотээврийн хэрэгсэлд 40
5 Зургаан голтой автотээврийн хэрэгсэлд 44

5.8.1.2. Автотээврийн хэрэгслийн уртын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь:

 2-р хүснэгт - Автотээврийн хэрэгслийн уртын зөвшөөрөгдөх дээд хэмжээ

Тээврийн хэрэгслийн төрөл Урт, м-ээр
1 9-өөс дээш хүний суудалтай, 5.0-аас дээш т бүх жин бүхий автобуснаас бусад төрлийн тээврийн хэрэгсэлд 12
2 9-өөс дээш хүний суудалтай, 5 тонноос дээш бүх жин бүхий автобусанд 13,7
3 чиргүүлд 12
4 хагас чиргүүл бүхий авто угсраанд 16,5
5 ачааны автомашин ба чиргүүлээс бүрдсэн авто угсраанд 18,75
6 бусад тээврийн хэрэгслийн угсраанд 18,5

 гэж заасан байдаг.

 Гэтэл танай байгууллагаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Авто тээврийн тухай хууль болон “MNS4598:2003”, “MNS 4598:2011” Монгол улсын стандартын шаардлагыг зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгон замын хөдөлгөөнд оролцуулж байна.

Иймээс 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн стандартын шаардлага зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүй байх, олгосон улсын дугаараа хураах арга хэмжээ зохион байгуулж ажиллахыг мэдэгдэе. Авсан арга хэмжээний талаар 2012 оны 05 дугаар сарын 26-ны дотор хариу мэдэгдэнэ үү.

Мэдэгдлийн дагуу тодорхой арга хэмжээ авч хариуг хугацаанд нь өгөөгүй тохиолдолд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн 9.2, 23.2-т зааснаар захиргааны шийтгэл ноогдуулах болохыг анхаарна уу” гэж ээ.

Shuud.mn
Сонин хачин
jolooch:
suv hynd achaa tai dugui hagarch yadarch baihaar hungun achaa elbog oros ah nar shig bied amar yavah saihan yamarvaa negen uom hemjee hizgaar baih estoi
2015-02-16
tom teregnii jolooch:
anx orj irxeden l xorigloxgvi yasan ym be bid nar chini amidarlaaraa denchin tawij bgad gants mashin awaad amidarii gsen chini booj xaagaad bx ym anxnaas n xorison bol iim zvil unuudur bloxgvi shv de ta nar oilgox xeregtee odoo solongos tereg ywuulj bga ys yman deer ted nar chini adilxan achidag bxgvi yu zam ewderleel gene zamaa sain tawaid urdaas orj irj bga mashinaa anxnaas n xorison bol unuudur bid nar chini bolj bvtxeeree amidarchil ywaashdee bair sawaa tawisanii daraa iim ym bolj bx gj zarim neg xvmvvs yugch oilgoj chadaxgvi bx magadgvi xezeech oilgoxgvi ee boloxgvi bol boslogo gargasanch bloxgvi ym bxgvi bx gej bdoj bna shv mongolchuudaa
2012-06-11
айдас:
ЭНЭ МУУ ЦАГДАА ОДОО БАС ЮУ ВЭ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР СОРЖ АМЬДАРЧ БАЙЖ ДҮРЭМ ЖУРАМ ЗОХИОГООД??
2012-05-15
ddfgdf:
zamaa oligtoi taviagui baij yu yriad bgaa yum bee ene shaardlagad niitseh mashin bhgui sh dee huuchin orosiin mashin l taarna daa
2012-05-08
zamiin tsagdaagiin baiguulaga hiih ajil ni bagaschihaad odoo eldew zvil oroldoj ywdag boljdee olon hvnii amidaralaar togloh yum aa
2012-05-08
зочин:
эээ хөөрхий өнгөрсөн элэрсэн баларсан үеийн юм ярих юм аа энэ замын цагдаагын дарга хэддүгээр зуун амьдарч байгаа мэдэж байгаа юм уу
2012-05-08
өнөөдөр 21 зуун гарчихаад техник технологийн дэвшилд хүрчихсэн байхад аль өнгөрсөн 20 зууны стандарт яриад зам хамгаалана ч гэх шиг утгагүй зүйл ярих юм аа замаа дэлхийн стандартад нийцсэн технологоор хийх ёстой байтал машины стандарт яриад явж байх манай чанаргүй зам тохирсон машин хийдэг улс гэж хаана ч байхгүй энэ стандарт гээд байгаа зүйлд чинь тохирох машин гэвэл оросын 70 80 оны үеийн ажилийн бүтээмж багатай зардал их гаргадаг машинууд л тохирох юм байна одоогийн орсын машин ч стандартад нь тохирохгүй юм байна
2012-05-08
бага чулуугаар их чулууг хөдөлгөнө гэж монголын маань сайхан зүйр цэцэн үг байдаг гэтэл их зардалаар бага ажил хийнээ гэсэн социализмын хуучин уриа явжил байх юм аа манйх дэлхийн хөгжилөөс хэдий болтол хоцорч явах юм бэ бодох цаг нь аль хэдийн болсон баймаар юм
2012-05-08
ачааны машин даах битгий хэл автобус даах зам монголд байхгүй байна
2012-05-08
зочин:
монголын замын компануудын чанаргүй замаас болж хот хөдөөгийн бүтээн байгуулалтын ажил хугацаанаасаа хоцорч эхэлж байна энийг улсын хэмжээнд авч хэлэлцэхгүй бол улс орон ард иргэдэд эргээд үнийн өсөлтийн дарамт болж очихоно байна зөвхөн том тэрэгний жолооч нарын асуудал юм шиг ойгуулаад байх юм тийм биш шүү зам эвдэрч байгаа нь үнэн ч замаа чанаргүй хийж байгаа ш дээ том машин даадаг зам хийхгүй юм бол яаж улс орон чинь хөгжих юм вэ том машин гэдэг чинь аливаа улсын бүтээн байгуулалт эдийн засгийг гол хөдөлгөгч хүч нь байдаг шүү энэ янзаар иймэрхүү дарамт учируулсан шийдвэр гаргаад байвал монголын нийт эрх ашиг болон эдийн засагт муугаар нөлөөлөх болно энийг эртхэн шийдэхгүй бол оройтлоо шүү
2012-05-08
автын инжинер:
манай дарга нар дэлхийн жөгжилөөс хоцордсон юмыг нэвтэрүүлж ард иргэд улс эх оронд саад болж байх юм аа энэ стандарт гээд байгаа зүйл нь намайг 83 онд хойно орсод сурч байхад хичээлд ордог байсан зүйл байна шүү дээ хэдий болтол ингэж дэлхий дахинаас хоцорч явах юм болдоо одоо энэ бүх стандарт нь өөрчлөгсөн шүү дээ инээдтэй юм аа
2012-05-08
тэр олон улсын стандарт чинь ачааны машин явуулахгүй стандарт байдаг юм уу харин тэр олон улсын стандарт чинь замыг чанаргүй тавина гэсэн юм байдаггүй байхгүй юу даа стандарт гуай
2012-05-08
жолооч:
замыг стандартын дагуу тавьчих юм бол иймэрхүү жижиг юмаар ард иргэдийг хааж боогоод ажилыг хойш нь болгож цаг хугацаа алдмааргүй байна та бүгд монголд стандартын дагуу тавьсан зам байгаа гэхэд итгэх үү ганцхан нарны зам байгаа бүтэн 10 жил бүх хүнд даацын машинууд тэр л замаар явсан тагхэд нэг ч нүх үүсээгүй байгаа биз дээ тэгхэд ашигалтанд ороод нэг ч жил болоогүй замуудыг хароалдаа тэгээд л зам ямар хийж байгаа нь ойгомжтой шүү дээ энэ чинь л татвар төлөгч бидний мөнгийг үр ашиггүй урсгаж байгаа хэрэг мөн шүү ачааны машины жолооч нар чинь бас л татвар төлөгч жирийн жипнээс 10 дахин илүү татварыг улсад төлөж байгаа хүмүүс энэ зам нийтийн эзэмшилийн талбайн бас эмшигч нь мөн шүү тэгхэд манай дарга нар буруу ойлголтыг нийт ард иргэдэд төрүүлж өөрсдийгөө хамгаалах гэсэн богихон ухаан гаргаж байна
2012-05-08
tom teregnii jolooch:
anx orj irxeden l xorigloxgvi yasan ym be bid nar chini amidarlaaraa denchin tawij bgad gants mashin awaad amidarii gsen chini booj xaagaad bx ym anxnaas n xorison bol iim zvil unuudur bloxgvi shv de ta nar oilgox xeregtee odoo solongos tereg ywuulj bga ys yman deer ted nar chini adilxan achidag bxgvi yu zam ewderleel gene zamaa sain tawaid urdaas orj irj bga mashinaa anxnaas n xorison bol unuudur bid nar chini bolj bvtxeeree amidarchil ywaashdee bair sawaa tawisanii daraa iim ym bolj bx gj zarim neg xvmvvs yugch oilgoj chadaxgvi bx magadgvi xezeech oilgoxgvi ee boloxgvi bol boslogo gargasanch bloxgvi ym bxgvi bx gej bdoj bna shv mongolchuudaa
зочин:
өнөөдөр монгол улсынхаа эрх ашигт нийцсэн стандарт гаргах учиртай байтал нэгт чанаргүй замыг болон татварын мөнгөөр гараа угаасан төрийн албан тушаалтануудыг хамгаалсан захирамж стандарт баталлах шаарлагагүй шүү хоёрт өндөр хөгжилтөй европийн стандартыг монголын одоогын нөхцөлд тохирох уу гэдэгийг бодож байж нэвтэрүүлэх хэрэгтэй өнөөдөр монгол улс цаг хугацаатай уралдаж бага зардалаар их ажилийг хийж байж хөгжилд хүрч ард иргэдээ дэлхийн жишигт хүрсэн амьдаралтай болгох хэрэгтэй шүү тэгэхгүй бол нэг нэгнийгээ дарамталсан амьдаралаас тасарсан хууль тогтоомж гаргаад зам нийтийн эзэмшилийн талбай хамгаалж байгаа нэрээр улсын төсөвийг үр ашиггүй зарцуулж цаг хугацааг алдмааргүй байнаа
2012-05-08
барилгын компани:
замыг чанартай хийх хэрэгтэй тэгэхгүй бол том машиныг явихыг хориглоод ч нэмэргүй шүү 2 жил болоод л эвдэрч байгааг бүгд л харж байна шүү дээ харин ч энэ том машинууд чанарыг нь шалгаж өгч байгаа юм биш үү том машин даадаг замтай болноо гэдэг чинь чанартай замтай болно гэсэн үг шүү дээ т эгэхгүй бол чанаргүй тавьсан замаа баталгаат хугацаанд нь хүргэх гэсэн компанууд замын цагдаагын удардлагуудыг хахуульдаж ийм шийдвэр гаргуулж байгаа юм энэ нь улс эх ороны бүтээн байгуулалтанд сөрөгөөр нөлөөлж цаг хугацааг ихээр алдаж байр орон сууцны үнэнд нөлөөлөхөөр болоод байгаа шүү хамгийн гол нь чанартай замтай болох хэрэгтэй байна тэрнээс нэг нэгнийхээ ажилд саад болсон хэрэггүй хууль тогтоомж захирамж гэсэн аар саар зүйл гаргаад баймааргүй байна
2012-05-08
зочин:
энэ зөв гээд байгаа хүмүүс сайн бодох хэрэгтэй шүү өнөөдөр ганцхан манай улс хүнд даацын машин хэрэглэдэг улс биш шүү бүх л улс л хэрэглэж байгаа тэр дотороо манйх шиг хөгжиж байгаа улс бага зардалаар их ажилийг цаг хугацааг хожиж ажиллах ёстой тэгэж л байж наад зах нь хямдхан байр орон сууцтай болно шүү дээ ачааны машингүйгээр бидний хэрэглэж байгаа хоол хүнс бусад эд зүйлсийг яаж тээвэрлэж авчирах вэ хамгийн гол нь замыг чанартай стандартын дагуу тавих хэрэгтэй байна нэг ч том машин явдаггүй замыг харалдаа эвдэрчихсэн хагарчихсан байгаа биз дээ тэгэхээр том машин явдаг зам ямар байх нь ойлгомжтой биз дээ
2012-05-08
¯íýý íü áîäîîä îë÷èõëîî çàìàà ñòàíäàðòûíõ íü äàãóó òàâü÷ààä ñòàíäàðò øààðäúÿà!
2012-05-07
Õýò òîì ìàøèí õýòýðõèé èõ ÿâäàã"Íàðíû çàì" ÿàãààä ýâäðýõã¿é áàéãààã áîäîæ îëöãîî¸?¯õýð ìîíãîë÷óóäàà!
2012-05-07
Монгол:
ДЭМЖИЖ БАЙНА
2012-05-07
Bold:
Shal buruu, shaardlaga hangasan zam barih heregtei sht. Hulhi zam barichihaad terniigee haatsailah gej mashiny jind buruu tohoh geed baina.
2012-05-07
бид олон улсын стандартаар л амьдрах ёстой
2012-05-07
тэр олон улсын стандарт чинь ачааны машин явуулахгүй стандарт байдаг юм уу харин тэр олон улсын стандарт чинь замыг чанаргүй тавина гэсэн юм байдаггүй байхгүй юу даа стандарт гуай
зочин:
энэ зөвөө алийн болгон замаа эвдуулж өөрсдөө хохирч байдаг юм хэт их даацын ачааны машиныг хориглох зөв
2012-05-07
зочин:
энэ зөв шуу
2012-05-07
Зөв дэмжиж байнаа
2012-05-07