Л.Лхагва: Хэвлэл мэдээллийнхэн ард түмний дуу хоолойг сонсгохгүй байна
2012-05-07

Төв аймгийн Борнуур сумын иргэн Лхагва өнөөдөр өөрийнхөө хоёр хөлийг дөнгөлж, талбай дээр сууж үзэл бодлоо илэрхийлэв.  Тэрбээр “Монгол Улсын иргэн би ардчилсан, чөлөөт, иргэдэд тэгш шударга үйлчилдэг гэж өөрсдийгөө нэрлэсэн хэвлэл мэдээллийнхэнд хандаж байна” гэсэн уриаг цаасан дээр бичээд сууж байлаа. Түүний ингэж өөрийгөө дөнгөлж суусны шалтгаан нь энэ  цагийн хэвлэл мэдээллийн байгууллагууд иргэдээ сонсохоо больж, хэн нэгэн эрхтэн дархтанд үйлчилж байна. Улс төрчид хэвлэл мэдээллийн байгууллагаар улс эх орон сайн сайхан болж байна, уул уурхай хөгжиж байна гэж хоосон рекламдаж байна. Гэтэл мах нь үнэтэй, байр нь үнэтэй, залуучууд нь ажилгүй байна. Тэгээд дээр нь хэвлэл мэдээлэл нь худалдагдчихжээ. Уг нь бол хэвлэлийнхэн иргэдийг сонсдог цоорхойтой баймаар байна. Яагаад мэдээллээ иргэд рүү цацаж болдог  хэрнээ бидний үгийг сонсож болдоггүй юм бэ. “Кофе юу, цай юу”, “60 секунд” гээд байна. 60 секундэд хүний бодол санаа яаж гарах юм бэ. Ээрүү хүн ганц үг хэлэх гэж байтал дуусчихна биздээ. Тиймээс хэвлэл мэдээллийхэн иргэдээ сонсдог болмоор байна” гэсэн юм. Түүнийг Сүхбаатарын талбайд ийнхүү сууж байх үед цагдаа ирж, “Зөвшөөрөлгүй бол энд сууж болохгүй. Та Эрх чөлөөний талбайд суу” хэмээн Иргэн Лхагватай хэсэг маргалдав. Цагдаагийн албан хаагч түүнийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст очиж зөвшөөрөл авахыг сануулсан бөгөөд тэрбээр  зөвшөөрөл авч явах цаг завгүй, оронд нь Эрх чөлөөний талбайг зорьё гэсэн юм. Сурвалжлагч П.Наран, Гэрэл зургийг Н.Ариунаа    
Shuud.mn
Сонин хачин
уншигч:
Шулуухан зантай эх оронч иргэн бна
2012-05-08
Zochin:
Nutgiin ah mini dee. Yuund ingej tarhia ugaalgaj, novshiin luivarching demjine vee. Tanii buruu ch gej yuu baihav. Bodson demjsendee unench baigaa chin avuushtai. Busarmag uildleer ard tumnii tarhiig ugaadag muusain novshnuudiig bugdiig ni alah yumsandaa.
2012-05-08
Bayar hurgee.Sain bna.MANANg archij uguh heregtei
2012-05-07
TSAGDAA CHAMD TATVAR TOLDOG SHUU,ARD OLNIIG HAMGAAL GEJ TOLJ BAIGAA YUM L DAA.EH ORNII MAAN TSAGDAA GEJ TOLJ BAIGAA YUM.EH ORNII MAAN TAIVAN AMGALAN BAIDLIIG SAHIUL GEJ TOLJ BAIGAA YUM.TA NAR HUJIRHIILEGJID BISH,HEN NEGNII GAR HOL BOLOHOOS ILUUTEI ARD OLNOO HAMGAALAAJEE.YADGIIN UZEL BODLOO ILERHIILJ L BAIG DAA.MAGADGUI CHINII TOLOO J UGEE HELJ BAIGAA SHUU DEE
2012-05-07
mongol super tsagdaa talbai deer suuhad bas zaaaval zvshuurul avdag yum uuu
2012-05-07
ИШ ЧААВААС ЭНЭ ЦАГДАА НАРЫГ, АВГАЙ ХҮҮХДИЙН ЯВДЛЫГ ТАГНААД Л
2012-05-07
hi:
tsagdaa ni amindaa nuuts cameraar bichleg hiigeed bga yum uu
2012-05-07
уншигч:
Шулуухан зантай эх оронч иргэн бна