Тойрог байгуулж, мандат хуваарилах асуудлыг шийднэ
2012-05-08

НИТХ-ын  Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ж. Батбаясгалангийн өгч буй мэдээллээр  НИТХ-ын сонгуулийн санал авах өдөр УИХ-ын сонгуулийн санал авах өдөртэй зэрэг буюу 2012 оны 6 дугаар 28 ны өдөр явагдана.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар өчигдөр  тойрог байгуулж, мандат хуваарилах асуудлыг оруулсан бол  өнөөдөр  болох НИТХ-ын ээлжит бус хурлаар уг асуудал шийдэгдэх юм байна.

 Нийслэл нийт 45 төлөөлөгчтэй. 30 нь нийслэлийн нийт тойрогт, үлдсэн 15 нь намын жагсаалтаар орж ирнэ. Тойргийг тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоонд нийцүүлж хуваарилах аж. Түүнчлэн одоогоор  НИТХ-ын сонгуулийн  358 хэсгийн хороо байгуулагджээ.

Нийслэлийн хэмжээнд 820 мянган сонгогч саналаа өгөх урьдчилсан тоог Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан байна

Н.Түвшин

Shuud.mn
Сонин хачин