Монголын компаниуд чуулна
2012-05-08

Компанийн засаглалын хөгжлийн төв болон Олон улсын санхүүгийн корпораци хамтран Монголын Компанийн засаглалын тав дахь форумыг маргааш Кемпински зочид буудалд зохион байгуулна.   Жил бүр уламжлал болгон зохиогддог уг форум энэ жил “Хувийн компанийн засаглал” сэдвэр зохиогдох аж. Тус форумд төрийн болон олон улсын байгууллага, хувийн компанийн төлөөлөгчид, банк санхүүгийн байгууллагын хүмүүс оролцохоор бүртгүүлсэн байна.   Энэ үеэр компанийн засаглалын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд гарч байгаа сорилт ба боломжууд, хувийн болон гэр бүлийн эзэмшилтэй компанийн засаглалын онцлог, Азийн орнуудын туршлага, хувийн компанийн засаглалыг сайжруулахад банк санхүүгийн байгууллагын гүйцэтгэх үүрэг, нээлттэй компани болохын ач тус, сорилтын талаар хэлэлцэх ажээ.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин