Улаанбаатар, Эссэн хотууд эрүүл мэндийн салбарт хамтарна
2012-05-08

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, Эссэн хотын захирагч Р.Пасс нар эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай хоёр хотын хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Монгол улс, ХБНГУ хоорондын түншлэл-найрсаг харилцаа түүний илэрхийлэл болгон 2008 оны есдүгээр сарын 05-ны өдрийн “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын иж бүрэн түншлэлийн  харилцааны тухай хамтарсан тунхаглал”-ыг үндэслэн энэхүү хэлэлцээрийг байгуулсан байна. Талууд түншлэлийн хүрээнд эмчилгээ, түргэн тусламжийн үйлчилгээний салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх аж. Уулзалтын өмнө Улаанбаатар хотын дарга Эссэн хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, Туул голын эко системийг хамгаалах үүднээс минж нутагшуулах гээд цөөнгүй салбарт Улаанбаатар хот ХБНГУ-тай хамтын ажиллаж байгаа аж. Харин одоо эрүүл мэндийн салбарт төсөл хэрэгжүүлснээр үйлчлүүлэгчдэд эмнэлэгийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх боломж улам нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа Улаанбаатар хотын дарга илэрхийлэв.   АНУ-д 2006 оноос хэрэглэж эхэлсэн харвалтын дараах эмчилгээг манай улсад хоёр талын хамтарсан баг хэрэгжүүлж эхлээд байгаа ба Эссэн хотын төлөөлөгчид 1,2 дугаар нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцаад эрүүл ахуйн төдийгүй бусад чиглэлээр хамтарч ажиллах боломж байна гэж үзсэн байна. П.Наран
Shuud.mn
Сонин хачин