-Та анх ард түмэн гээд талбай дээр гараад тэмцэж байсан. Одоо албан тушаал ахиад таг чиг боллоо. Одоо хийж байгаа зүйл юу байна вэ?
-Би АТГ-ын олон нийтийн зөвлөлтийн гишүүн. Энэ бол олон нийтийн ажил. Ямар ч цалин хөлс авдаггүй. Тусгай хангамж эдлэдэггүй.
Сайн дурын ажил шүү дээ. Шуудхан хэлэхэд албан тушаал миний амьдралын зорилго биш. Эрх мэдэлтэй, мэдэлгүй эрх чөлөөний хүчээр би амьдарч сурсан хүн.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хоригдож байгааг та юу гэж бодож байна?
-Авлига албан тушаалын хэргийг АТГ шалгах ёстой. Монголын шорон, урьдчилсан хорих төвд ганцхан Н. Энхбаяр биш 10 000 жирийн иргэн хүн шалгагдаж байгаа. Би ч цагтаа шалгуулж л явсан.
Эр хүн шиг байх хэрэгтэй .