Туул гол орчмоос 165 тонн хог гарчээ
2011-10-18

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд Туул, Сэлбэ голын эргийг цэвэрлэх аян өрнүүлсэн билээ. Энэхүү аянд Зэвсэгт хүчний жанжин штаб, 3,4-р цахилгаан станц, Монголын оюутны холбоо зэрэг байгууллагууд идэвхтэй оролцсон байна. Туул  голын дагуу 25 км газрыг цэвэрлэхэд нийтдээ 156 тонн хог хаягдал гарчээ.  Мөн  амралтын өдрүүдэд нийслэлийн есөн дүүрэгт бүх нийтээр мод тарих аянд  7500 хүн оролцож, 7737 ширхэг мод, 47 мянган бут сөөг тарьсан байна.
Shuud.mn
Сонин хачин
MOX bas tegj bgaad niigmiin ajild idewhitei opoltsoh yumaa bolj l bna shdee
2011-10-18