НИТХ-ын сонгуулийн зардлыг 464.9 сая төгрөгөөр батлав
2012-05-09

УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зардлыг тогтоох тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг УИХ-ын нэгдсэн чуулгантай хамтатган ирэх сарын 28-нд явуулахаар болж, УИХ-ын 358 хэсгийн хороо байгуулахаар болсон юм. Уг ажлыг зохион байгуулахад улсын төсвөөс 364.9 сая төгрөг төсвөлөхөөр төсөлд тусгасан байсан ч УИХ-ын гишүүн З.Энхболдын гаргасан горимын саналын дагуу хэсгийн хороодыг камержуулахад 100 сая төгрөг нэмж төсвөлөхөөр боллоо. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин