"Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, даатгал” сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө
2012-05-10

“Эрүүл мэнд-Эрхэм баян” иргэдийн нээлттэй индэрийн дөрөв дэх удаагийн хэлэлцүүлэг өнөөдөр 16-18 цагийн хооронд Эрүүл мэндийн яамны Мэдээлэл сургалтын төвд болно. Хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн сайдын эдийн засгийн Зөвлөх Д.Чимэддагва удирдан явуулж, “Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, даатгал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэх аж. Иргэний эрүүл мэндийн даатгалын асуудлаар санал бодлоо солилцохоор дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлгээс эрүүл мэндийн салбарын ажилтнууд хэлэлцүүлэгт ирж оролцохоо мэдэгджээ. Мөн иргэдийн төлөөлөл төлбөртэй үйлчилгээний талаар санал хүсэлтээ илэрхийлэн оролцох аж.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин