100 өдрийн НЭГ өдөр
2012-05-10

Энэ удаагийн “Нэг өдөр” буландаа ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржийг урьж оролцуулж байна. 11 яамнаас хамгийн олон салбар харьяалагддаг, үүрэх ачаа нь хүндхэн албыг тэрбээр хариуцдаг гэж боддог. Энэ албыг хүлээж авснаас хойш 100 хоног өнгөрчээ. Эргээд харахад урт хугацаа мэт боловч ихийг хийж бүтээх гэж зорьсон хүнд бол бага хугацаа. Иймээс өнгөрсөн хугацаанд хэр ажил хийж гүйцэтгэснийг нь давхар “шалгах”-аар энэ удаагийн дугаартаа оролцуулсан билээ.   7:30  Сайдын ажил гүйхээс эхэлдэг аж. Ажил гэсний учир нь тэрбээр эрүүл мэнддээ анхаарч гүйхийн зэрэгцээ дэд бүтэц, авто зам, хот төлөвлөлт гээд салбартаа хамаарах ажлынхаа заримыг ч давхар шалгачихдаг бололтой. 8:30  Ажилдаа ирэв. Хөгжлийн замын бүтээн байгуулалт гэж нэрлэгдэх болсон төмөр замын ажлыг нэг өдрийн өмнө боловч эхлүүлчих юмсан хэмээн хэдэнтээ өгүүлсэн сайд маань ажилдаа ирэнгүүтээ дээрх ажлыг хариуцаж буй ажлын хэсгийнхнийг дуудаж хуралдлаа. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх үүднээс “Сайшанд-Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, энэ төслийг “барих-ашиглах-шилжүүлэх” төрлийн концессийн гэрээний дагуу гүйцэтгэх тухай гээд олон асуудлыг энэ үеэр ярилцана билээ.   10:05  Япон Улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх “Гачуурт-эх үүсвэр” төслийг нээж үг хэллээ. Улаанбаатар хотын усан хангамж, түүний дотор гэр хорооллынхны усан хангамжийг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах зорилготой энэ төслийн хүрээнд Туул голын ай савын Гачуурт дахь хэсэгт 21 гүний худаг шинээр барин, олборлосон усыг Гачуурт усан санд хуримтлуулж, хлороор ариутган цэвэршүүлэх юм байна. Ингэснээр нийслэлийн усан хангамж 20 хувь нэмэгдэнэ гэнэ. 14:35   “UBS” “TV9” телевизэд цаг үеийн асуудлаар ярилцлага өгөв.  “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилт, барилга, орон сууцны нэг ам метр талбайн үнэ болон дээрх асуудлын хүрээнд иргэдэд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа тухай, төмөр замыг хөгжүүлэх чиглэлд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн болон одоо хийж байгаа ажлын талаар, Монгол Улсын хуулийг зөрчин даац хэтрүүлэн авто замаар тээвлэрлэлт хийж, байгаль орчин сүйтгэж буй асуудлыг зохицуулах чиглэлд юу хийж, ямар гарц олсон гээд өргөн сэдвийн хүрээнд ярилцлага өрнөсөн юм.     15:51  ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Виктор Васильевич Самойленко болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Ван Шөүлэн нартай уулзлаа. Талууд сайдтай шинэ төмөр замын асуудлаар санал солилцов. Сайд хамгийн чухал буюу нэгдүгээрт тавигдах эрх ашиг бол Монгол Улсын эрх ашиг юм гэдгийг онцоллоо. 17:10  Агентлагийн газрын дарга нартай уулзав. Энэ үеэр үүрэг болгож өгсөн ажил нь ямар явцтай байгааг тодруулсан юм. Эхлээд Авто тээврийн газарт нэвтрүүлсэн шинэ программ буюу тээврийн хэрэгслийн улсын дугаарыг автоматаар буюу тохиолдлоор /Random/ сонголтыг хийн олгож байхаар программчлагдсан ажлын талаар мэдээлэл авав. Ингэхдээ иргэдэд чирэгдэлгүйгээр хэрхэн үйлчилж байгааг тодруулна билээ. 2010 онд 15116 ширхэг дугаар солигдож 226.7 сая төгрөг, 2011 онд 25498 ширхэг дугаар солигдож 400 гаруй сая төгрөгийн үргүй зардал гарчээ. Харин шинэ стандартыг нэвтрүүлж цахим сүлжээ ашигласнаар хэдэн зуун сая төгрөгийн үргүй зардал хэмнэгдэж байгаа аж. Авто замын газрын хувьд энэ онд нийтдээ 346 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шинээр хийх юм байна. 950 орчим км замыг улсын төсвийн болон Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны зээлээр эргэн төлөгдөх нөхцөлтэй буюу хөрөнгө оруулалтаа хийгээд тодорхой гүйцэтгэлээр санхүүждэг хэлбэрээр авто замыг барих аж. Энэ мэтчилэн мэдээлэл авсны дараа чиглэл бүрээр холбогдох  үүрэг даалгаврыг сайд өглөө. 11:10  Засгийн газрын ээлжит хуралдаанд оролцлоо. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдах хуулийн төслийн тухай хэлэлцээд гишүүдийн гаргасан саналыг тусгаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцын талаар ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж Засгийн газрын гишүүдэд танилцуулсан юм. Үүнтэй холбогдуулан агаарын хөлөг олон улсын хилийн боомтгүй нисэх буудалд зайлшгүй буулт хийсэн тохиолдолд хилийн хяналтыг гүйцэтгүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах зохицуулалт бүрдүүлэх, холбогдох журмыг боловсруулан баталгаажуулахыг холбогдох сайд нарт даалгав. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын паспорт хяналтын нэгдсэн сүлжээний программ хангамжийг сайжруулах, шаардагдах хөрөнгийг шуурхай шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо. Түүнчлэн агаарын тээврийг хялбаршуулахтай холбогдсон үйл ажиллагаа, арга хэмжээ нь аялал жуулчлал, олон улсын худалдааны хөгжилд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох, үнэлгээ өгөх боллоо. Мөн хуралдаанаар Засгийн газрын өнгөрсөн гуравдугаар сарын үйл ажиллагааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар гишүүдэд танилцуулсан юм. Өнгөрсөн сард Засгийн газрын хийсэн ажлыг дүгнэвэл ачаалал ихтэй, энэ хэрээр улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд чухал нөлөөтэй олон томоохон шийдвэр гаргасан сар болж өнгөрчээ. Тухайлбал, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд барих “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах орон сууцны жагсаалтыг баталжээ. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Төмөр замын салбарт авах зарим арга хэмжээний тухай”, “Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах тухай хэлэлцэн тодорхой шийдвэр гаргасан байна. 11:10  Засгийн газрын ээлжит хуралдаанд оролцлоо. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдах хуулийн төслийн тухай хэлэлцээд гишүүдийн гаргасан саналыг тусгаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцын талаар ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж Засгийн газрын гишүүдэд танилцуулсан юм. Үүнтэй холбогдуулан агаарын хөлөг олон улсын хилийн боомтгүй нисэх буудалд зайлшгүй буулт хийсэн тохиолдолд хилийн хяналтыг гүйцэтгүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах зохицуулалт бүрдүүлэх, холбогдох журмыг боловсруулан баталгаажуулахыг холбогдох сайд нарт даалгав. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын паспорт хяналтын нэгдсэн сүлжээний программ хангамжийг сайжруулах, шаардагдах хөрөнгийг шуурхай шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо. Түүнчлэн агаарын тээврийг хялбаршуулахтай холбогдсон үйл ажиллагаа, арга хэмжээ нь аялал жуулчлал, олон улсын худалдааны хөгжилд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох, үнэлгээ өгөх боллоо. Мөн хуралдаанаар Засгийн газрын өнгөрсөн гуравдугаар сарын үйл ажиллагааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар гишүүдэд танилцуулсан юм. Өнгөрсөн сард Засгийн газрын хийсэн ажлыг дүгнэвэл ачаалал ихтэй, энэ хэрээр улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд чухал нөлөөтэй олон томоохон шийдвэр гаргасан сар болж өнгөрчээ. Тухайлбал, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд барих “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах орон сууцны жагсаалтыг баталжээ. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Төмөр замын салбарт авах зарим арга хэмжээний тухай”, “Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах тухай хэлэлцэн тодорхой шийдвэр гаргасан байна.   19:20 Говь-Алтай аймгийн ундны усны хангамжийг сайжруулах “Тайшир-Алтай” төслийн багийнхан боловсруулсан ТЭЗҮ-гээ танилцуулахын өмнө орж хоёр асуултанд хариу авлаа. Сайд “Би энэ албыг авснаас хойш гурван үндсэн асуудалд л анхаарлаа төвлөрүүлсэн. Эхнийх нь иргэдээ орон сууцтай болгох ажлыг санхүүгийн зөв схемээр шийдвэрлэх, хоёрдугаарт бүх аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай зам. Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Завхан, Хөвсгөл зэрэг зургаан аймгийн төвөөс эхлэх 545.6 км замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр барина. Урьд нь Хөгжлийн банк хөрөнгө гаргахгүй байна гэж ярьдаг байсан. Тэгвэл санхүүгийн эх үүсвэрийг зөв олж, схемийг нь оновчтой тодорхойлоод өгөхөөр болдог л юм байна шүү дээ” гэв. Мөн тэрбээавто замаар холбох ажлыг эрчимжүүлэх, гуравдугаарт төмөр замын асуудлыг зөв гарцаар оновчтой шийдвэрлэх. Орон сууц гэхээр ганцхан асуудал мэт сонсогдож байгаа ч түүнийг тойрсон шийдвэрлэх ёстой олон асуудал багтдагийг бодох ёстой. Жишээ нь, тэнд амьдрах иргэдийн эрүүл мэнд, соёл боловсрол, үйлдвэрлэл үйлчилгээ авах, хүртэх Улаанбаатар хотын дэд бүтэц, хотын ерөнхий төлөвлөгөө, барилга, нийтийн аж ахуй нь хамт шийдэгдээд явах ёстой. Дараагийнх нь хатуу хучилттай автор одоо эхлүүлсэн ажлаа улам боловсронгуй болгоход анхаарлаа хандуулж, ажлынхаа ард гарахыг зорьж байна. Миний дэргэд мэргэшсэн сайн хамт олон ажиллаж байгаа. Салбарынхаа урагшаа явж байгаа ажлын хажуугаар тэдний эрх зүйн орчныг сайжруулах талд ч анхаарч байна. “Эрчтэйхэн ажиллавал зорьсон ажлынхаа ард гаргах боломжтой. Ер нь гарцыг нь олоод зөв зохион байгуулбал ямар ч ажлын ард гарч болно гэж үздэг хүн гэсэн юм. 21:06   Ажлын цаг хэдийнэ дууссан ч сайдын  өрөөний үүдэнд түүнтэй уулзаж ажлаа танилцуулах гэсэн, санал зөвлөмж авах гэсэн агентлаг, газар, салбарынх нь мэргэжилтэн, дарга нараас гадна хүсэлт, санал, өргөдөл барьсан иргэн ч цөөнгүй хүлээж байсан юм.

Цаг завгүй өрнөсөн сайдын ажил ийнхүү 22.50 цагийн үед өндөрлөв.

Shuud.mn
Сонин хачин
хойноос:
амьжилт хусье,,, монголоо гэсэн хун байгаа юм,,,, баталгаатай,, жинхэнэ ажилсаг хун дээ,,,
2012-05-11
bayar hurgii hiisen ajiltai baigaad
2012-05-10
sain sain ajildaa bur iluu yum bilee
2012-05-10
seoul s:
said Poker do sain shuu
2012-05-10
sain sain ajildaa bur iluu yum bilee
saidaa iimerhuu ataarhuu garaad ataarhad uheh dee iim yum bichdegiin yaagaad gevel tani shig baihiig muurduj husdeg chadal hurehgui bolhoor argaa barahdaa iim yum bichij tenegtdeg bailgui hutsaj baigaa nohoi bolgoniig toolgui erchee aldahgui sain ajilaarai taniig demjdeg shuu yalan guya aimagiin usnii chanariig deeshluulheer bolgosond mash ih bayarlaj baigaa amjilt husii Altai hotoos
2012-05-10
arhichiin:
naizaa arhia uuya.sharaa tailay
2012-05-10
sigar:
Yuni ajil hiih be dee.Biznesee l arvijuulj bgaa biz.Yamar oligtoi doo ard tvmenee tamhiar horduulj mansuuruulah be dee.mongolchuud ih genen yumaa hiisen tamhiig ni hudaldaj avch tatna-bie ee horduulna-bas ih hurald sanal ugch gargana.ulsiin tusvuus gishvvni mungu gej terbumaar ni avna.tegeed ard tvmend ergeed usni dusal shig amsuulah ch gej dee daldagnasan heden yumanda ugnu.ter nii neeh ih yum ugch bgaa setgegdel turuulne.Tamhiar ard tvmenee horduulj bvgd uushignii havdartai bolloo eniigee chi yahiin chiniii yum hiine gej yu bdagiin zailaa tsaashaa.ene ch harah tsaraini har arhichin l daa har tsarai lchaad tas har gee.arhi uusaar eleg muudaj hav har bolchihson
2012-05-10
saidaa iimerhuu ataarhuu garaad ataarhad uheh dee iim yum bichdegiin yaagaad gevel tani shig baihiig muurduj husdeg chadal hurehgui bolhoor argaa barahdaa iim yum bichij tenegtdeg bailgui hutsaj baigaa nohoi bolgoniig toolgui erchee aldahgui sain ajilaarai taniig demjdeg shuu yalan guya aimagiin usnii chanariig deeshluulheer bolgosond mash ih bayarlaj baigaa amjilt husii Altai hotoos
Монгол улсын Арван түгээмэл-Ахуйн тусгаар тогтнолыг: 1-Үл өлсөн тэгш цадах-Хүнс 2-Тэнгэрт мэндэлж ертөнцөд бойжсон-Иргүн 3-Нүүхүйгээс нэүрит сэрхүйг олгосон-Мал 4-Амин чанарын эх-Газар 5-Ихийг багаар тэгшитгэх-Хэм шүүс 6-Нүүхүйг айдасгүй болгосон-Айл 7-Хөх монголыг төрөөр бадраагч-Нэүрит засаг 8-Хөг бүтээх үйлийн орон-Гэр 9-Дутсныг илүүгээр нөхөх-Сан 10-Хүчийг ухаанаар үржүүлэх-Багаж гэж Сорхугтан хатан гэрээсэлжээ.
2012-05-10
ene nohor chin harin ovoo ajil hiigeed baih shig bgaa yum daa
2012-05-10
hitad orsuudtai hamtraagui companiud barag baihgui bailgui dee
2012-05-10
Хятад:
Монгол тамхи Со чинь хятад технологоор, хятадын түүхий эдээр,хятадын хөрөнгө оруулалттай гэдгийг мэддэг хүн байдаг юм уу үнүй юм уу,Хятадын тагнуулын албатай түншлэгчийг ЗТБХБ яамны сайдаар тавьдаг мундаг ерөнхий сайдаа.Өмнөд хил,өмнөговь ,Оюу-Таван толгой зэрэг ордуудтай холбоотой гэрээ тээвэр бүх юм яах болж бана?
2012-05-10
hitad orsuudtai hamtraagui companiud barag baihgui bailgui dee
Монголын хамгийн олон Америк нөүтбүүк-тэй дэлгүүр – 100 хувь ориг, яг одоо бэлэн буй хамгийн өргөн сонголт хамгийн хямд үнийн батлгаа. Манайхаас хямд бол манайх үнээ б.уулгана. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт. Та манайд ирж үзээд, манай сонголт ба үнийг хараад шууд л ойлгоно. Notebookusa.mn
2012-05-10
Монгол улсын Арван түгээмэл-Ахуйн тусгаар тогтнолыг: 1-Үл өлсөн тэгш цадах-Хүнс 2-Тэнгэрт мэндэлж ертөнцөд бойжсон-Иргүн 3-Нүүхүйгээс нэүрит сэрхүйг олгосон-Мал 4-Амин чанарын эх-Газар 5-Ихийг багаар тэгшитгэх-Хэм шүүс 6-Нүүхүйг айдасгүй болгосон-Айл 7-Хөх монголыг төрөөр бадраагч-Нэүрит засаг 8-Хөг бүтээх үйлийн орон-Гэр 9-Дутсныг илүүгээр нөхөх-Сан 10-Хүчийг ухаанаар үржүүлэх-Багаж гэж Сорхугтан хатан гэрээсэлжээ.